Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардав

img

 

Энэ оны есдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын эмнэлгийн мэргэжилтэнд хариуцлага тооцох тухай заалтыг Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүд эсэргүүцэж буйгаа мэдэгдлээ. Тэд эсэргүүцлээ илэрхийлэн “Монголын шорон эмч сувилагчдаар дүүрэх үү” нэртэй хэвлэлийн хурал зарласан юм. Хэвлэлийн хуралд Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны дарга Б. Мягмар, эмч, өмгөөлөгч Э.Ганбат нарын хүмүүс оролцов.

 

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 15.1 дүгээр зүйлд "Эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд 1-3 жил эмчлэх эрхээ хасуулж, 20-80 сая төгрөгийн торгох ял эдлэнэ.  Эсвэл 2-8 жил хорих ял эдэлнэ" гэж заажээ. Энэ нь  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн эрүүгийн хариуцлагатай адил байна гэж үзэж буйгаа Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны дарга Б.Мягмар хэллээ. Тэрбээр “Тус хуулийн 10.1 зүйлд хүнийг санаатай алдсан тохиолдолд 8-15 жилийн хорих ял эдэлнэ гэж заасан нь эмнэлгийн мэргэжилтэн болгоомжгүйгээр үйлчлүүлэгчид Хүнд хохирол учруулах эсхүл нас барсан тохиолдлын эрүүгийн хариуцлагыг дээд хэмжээтэй адил байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Эмнэлгийн мэргэжилтний үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулиар гэм буруугийн Болгоомжгүй хэлбэрт хамаардаг байсан бол Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар санаатай үйлдсэн гэм буруугийн хэлбэрт хамааруулж эрүүгийн хариуцлагатай адил хэмжээтэй оногдуулсан нь буруу гэж бид үзэж байна” хэмээв.

 

Мөн эмч, өмгөөлөгч Э.Ганбат  “Хамгийн хатуу хуультай Хятад улсын Эрүүгийн хуульд эмнэлгийн мэргэжилтэнд оногдох ялын дээд хэмжээ 3 жил, ОХУ-д дөрвөн жил байна. Гэтэл энэ улс орнуудтай харьцуулахад эрүүл мэндийн сайдгүй, эрүүл мэндийн даатгал менежментийн бодлого алдагдсан, эмнэлгүүдийн ачаалал хэтэрсэн зэрэг эмнэлгийн мэргэжилтнээс шалтгаалахгүй эрсдэл өндөр байхад дан ганц эмнэлгийн мэргэжилтэнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн нь шударга бус гэж бид үзэж байна” хэмээлээ.

 

Тэд хурлын төгсгөлд хуулиндаа нэмэлт өөрчлөл оруулах шаардлагыг УИХ, Засгийн газар, Эрүүл Мэнд Спортын яам, Хууль зүйн яаманд хүргүүлж буйгаа мэдэгдлээ. Энэхүү шаардлагыг хэрэгжүүлээгүй тохиолдолд хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хамтын тэмцэл хөдөлгөөн өрнүүлэхээ хэлэв.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
эмч нарын харицлагыг өндөр жүүлэх нь зөв үүний хажуугаар бүх эмнэлгийн үйлчилгээг төлбөртэй болго оюун ухаан чадварыг үнэл .
2016-04-20
Зочин:
та нар эмчийн тангараг өргөдөг тэгээд хичнээн хүнийг эрүүл мэндээр нь хохироож хичнээн хүнийг алсан билээ мөнгөгүй албан тушаалгүй танил талгүй бол та нар хүн гэж хардаггүй алга чинь тэнийдэггүй шүү дээ сэтгэл зүрх байхгүй новшнууд байж хуцалгүй ялаа аваад шоронд овилгогүй явсан тангаргаасаа яагаад няцсанаа бод миний ээж хүртэл та нарын нэг мөнгөний төлөө үхсэн новшоос болж өнөөдөр сохорчихоод байна хариуцлагаа хүлээж чадахгүй уйлж унжаад хуцаад байсан миний буруу ч гэж байх шиг тэр хүн буруу зүйл хийж байгаагаа мэдсээр байж сохолсон байгаа биз дээ ЭНЭ ЧИНЬ САНААТАЙ үйлдэл мэдэв үү Мягмараа чиний хамгаалаад байгаа эмч нар санаатай хүмүүсийг хохироож байна гэмтэлийнхэн жинхэнэ гэдсэндээ хөлөө жийлцэхдээ хичнээн хүнд заалт нь байхгүй байхад үе солих хагалгаа хийж баяжсан байсан мэдэж байгаа биз дээ ТА НАР САНААТАЙ ТИЙМ ЗҮЙЛ ХИЙДЭГ МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ
2016-04-19
ЗЗЗЗ:
ЯЛАНГУЯА ТӨРХӨД МАШ АСУУДАЛ ГАРЧ БАЙАА 3 САРААС ЭМЧИЙН ХЯНАЛТАНД ТӨРӨХ ХҮРТЛЭЭЯВЧААД ТӨРӨХДАА ХҮҮХЭД БАС ҮХНЭ ЭЭЖ БАС ҮХНЭ ГЭЖ БАЙХ УУ
2016-04-19
Зочин:
ЭМЧ ХҮН АЛСАН ГЭЭД ШОРОНД ОРСОН ЯЛ ЭДЛЭЖ БАЙГАА ХҮНОДОО БАЙДАГ ЮМ УУ
2016-04-19
ҮҮҮҮ:
ЭМЧ НАР ЗУРАГТААР ЭМЧИЙН ТУХАЙ СОЛОНГОС КИНОНУУДЫГ ЭР ЭМГҮЙ САЙН ҮЗЭХ ЭМЧИЙН АЖИЛД ИХ ТУС БОЛОХ ЗҮЙЛҮҮД ГАРДАГ САНАА АВАХ Ч ЮМ УУ
2016-04-19
ДДДД:
ОРЧИН ҮЕД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР АВСАН ЗУРГАН ДЭЭР ӨВЧИН ЭМГЭГИЙН САЙН УНШИЖ БИЧИХ МЭДЭХ МЭДЛЭГ БОЛОВСРОЛ МАШ ЧУХАЛ
2016-04-19
ЗОЧИН:
ЭМЧ ХҮН ӨВЧТЭЙ ХҮНИЙГ ЯЛГАЖ ЭМЧИЛДЭГ УЛСААС ӨГЧ БАЙГАА ЭМ ТАРИАГ ХИЙДЭГГҮЙ БИЧИЖ ӨГДӨГГҮЙ СЭТГЭЛ ЗҮЙГҮЙ ЭМЧ ЗӨНДӨӨН БЙАН ШҮҮ ЭМЧИЙН ХАРИУЦЛАГА ӨНДӨР ЧАНГА БАЙХ ТУСАМ ТЭД ХҮМҮҮЖИНЭ
2016-04-19
ЗОСИН:
ХҮН ШУУД АЛСАН ЭМЧИЛГЭЭ БҮРУУ ХИСЭН МЭРЭГЖЛИЙН ЭМЧ ЗОХИХ ЁСНЫ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ НЬ ТҮМЭН ЗӨВ МОНГОЛ ХАРИН ХАМГЙИН МӨРДДӨГГЙҮ ЮМ БИШҮҮ ЭМЧИЙН БУРУУГААС ОЛОН ХҮН ХОРВООГ ОРХИЖ БГАА ЭМЧИЙН ХУУЛЬ ХАТУУ БАЙХ ТАНГАРАГ ӨРГӨДӨГ УЧИР ХАРИН ХАЙНГА ХАНДАХ БОЛ БАЙЖ БОЛОХГЙҮ ЁСЗҮЙ
2016-04-19
Зочин:
энэ нэг улаан хацартай нөхөр хэдэн даргын бөгс долоогоод !!! хоосон толгой хаанаасаа бөгс үнсээд сурчдаг байна аа
2016-04-19
Зочин:
Зөв л заалтууд байна ш дээ. Эмч нар хариуцлагаа дээшлүүлэхээс юунаас нь тэгэж айгаад байна???
2016-04-19