Н.Энхбаярын “найруулсан хор” эвслийг байгуулагдахаас нь өмнө задаллаа

img

Сонгуульд эвсч оролцох асуудлаа өчигдөрхөн олон нийтэд мэдээлж байсан МАН, МАХН ганзага нийлэх боломжгүй болж байгаа талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ. Энэ нь МАХН-ын дарга Н.Энхбаярын үйлдлээс болсон ажээ. Хоёр намаас гаргасан ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд 10 удаа уулзаж, эвслийн гэрээний сүүлийн хувилбарыг баталгаажуулжээ. Гэтэл эвслийн гэрээний бэх нь хатаж амжаагүй, Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор мэдэгдэхээс өмнө гэрээг засах “хор хутгаж” байгаа нь зүйд нийцэхгүй хэмээн тус намынхан үзэж байгаа юм.

 

Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийх үеэрээ, “Хоёр намын эвсэх асуудлыг судлах ажлын хэсгийн төвшинд тохирсон асуудлаар өчигдөр мэдээлэл хийснээс хойш олон зүйл болж өнгөрлөө. МАН Бага хурлаа, МАХН Бага чуулганаа хийж байна. Гэтэл хоёр талын эвсч хэлэлцэж тохирсон асуудлаасаа МАХН буцсан бичгүүдийг бидэнд албан ёсоор ирүүлж эхэллээ. Тухайлбал, орон нутгийн сонгуульд оролцохдоо тухайн ИТХ-д авсан саналын тоог харгалзана гэдгийг 2012 оны УИХ-ын сонгуульд авсан саналын тоогоор харгалзаж үзнэ гэж өөрчлөх. Мөн квотуудыг тогтоохдоо МАН 70-80 хувь, үлдсэн 20-30 хувь нь МАХН байна гэж нэмж оруулах. Засаг дарга, ИТХ-ын дарга хоёрыг авсан саналаас үл харгалзан сөөлжүүлж тавина гэдгийг өмнө нь тохирсон мөртлөө буцлаа. Хоёр талаас байгуулсан санамж бичигт өмнө тавьсан саналаасаа буцахгүй гэсэн заалт байгаа. Сонгуулийн ерөнхий хорооны 84 дүгээр албан тоотоор бол УИХ-ын сонгуульд оролцох намууд мөрийн хөтөлбөрөө дөрөвдүгээр сарын 20-ноос өмнө буюу өнөөдөр дуусгах учиртай. Цаг хугацаа ийм богино байхад МАХН тохиролцооноосоо буцаж байгаад харамсч байна. Тиймээс МАХН-ын ажлын хэсэгт санамж бичигт оруулах саналаа буцааж авах, эцсийн хариугаа яаралтай өгөхийг шаардаж байгаа. Товлосон хугацаанд хариугаа өгөхгүй бол МАН-аас байгуулагдсан ажлын хэсэг хамтарч ажиллах боломжгүй гэдэг ийм саналыг төлөөллийн байгууллагадаа оруулна. Тийм учраас олон салаа утгагүйгээр эцсийн хариугаа өгөхийг шаардаж байна. МАХН-ын дарга биднийг мэдээлэл хийснээс хойш бусад улс төрийн намуудтай уулзаж, яриа хэлцэл хийж яваад байгааг ёс зүйгүй зарчимгүй зүйл ээ гэж үзэж байна. МАН-ын Бага хурлын гишүүд эцсийн байдлаар эвслийн гэрээг оруулж ирэхийг хүлээж байгаа. Уг нь бид өчигдөржингөө МАХН-ынхантай уулзаж ярилцах гэж хөөцөлдөөд чадаагүй. Бодит байдал ийм байна" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хахахахахаха:
хахахахахахахаахахаааааааааааааааааахахахахаха
2016-04-21
Иргэн:
Хүн чинь муучлагдах тусмаа өнгө ордог гэдгиймдаа. Суудлыг тоо нь дэндүү ялгаатай, ялангуяа хөдөө орон нутагт Намынх нь төлөөллийг бараг тавихааргүйгээр хийсэн байхад аргагүй шүү дээ. Зальсаад байх ч юу байхав хүнд чинь өөрийн Намаа бодох эрх байдгийм байгаа биздээ. Манай Монголчууд Элбэгээр тархиа угаалгаа л хамаг баялагаа алдаад, сүүлдээ Эх орноо л өгч байвал таарах тэнэгүүд болждээ.
2016-04-20
xun:
MAH,MAXH 2 irex songuulid yaltsan baidlaar xandaj bnaa kkk. ta nar arai ert bayarlad bsin bishuu!!! ta nar saixan yarij chaddag shigee ajilaa xiij chaddagui bolxor , xiisen ajiltai,xeruultei ch gesen AH iluu yum bna!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2016-04-20
Зочин:
ХА ХА ЭНЭ 2 НАМ ШИВШИГЭЭ ДЭЛГЭЖ БАЙНА ДАА
2016-04-20
Иргэн:
Н. Энхбаярт МАХН огт хэрэггүй, монголчуудын эрх агиг ч хэрэггүй, зөвхөн л өөрөө сонгуульд ороод албан тушаал авах л хэрэгтэй тул эцсийн мөчид МАХН-ыгаа жийгээд намаа шившиг болгож байна. Энэ хүн лидер мөн үү. Өөрийг нь сонгуульд оруулахгүй байсан ч өөрийгөө золиод МАХН-аа бодоод явах байтал МАХН-аа бодохгүй АН-аас даалгавар аваад МАН-тай эвсэх тохироогоо хаяад Солонгос руугаа зугтчихсан байна. Ашгүй дээ хэн нь хэн бэ гэдгээ л харуулчихлаа шүү дээ. МАН МАХН эвсч огт хэрэггүй. Хэрэв эвсвэл энэ сонгуулиар ард түмэн энэ намуудад саналаа өгчихөж магадгүй байсан юм. Харин Уянга гишүүн та өөрийнхөө намыг ХҮН-тэй эвсээд шинэ 3дагч хүчинг гаргаж ирээд АН МАН МАХН-ыг улс төрөөс арчих хэрэгтэй байна аа.
2016-04-20
Зочин:
Ардын нам алдаа гаргаж байгаа юм.Энхбаяр гэх энэ новшид хэзээ ч итгэж болохгүй авилгачин,шуналын тулам,хор найруулагч,хахуулыг өөгшүүлэгч ийм амьтанаас хол байх хэрэгтэй,Ж.Энхбаяр бага хурал эхлээгүй байхад л хэлж байсан даа даанч.....
2016-04-20
Зочин:
Энхбаяр угаасаа ийм новшийн бузар этгээд л дээ.
2016-04-20