Гамшгийн бүсэд хөрсний гулгалт үүсчээ

img

Японы зүүн мужид энэ амралтын өдөр 7 болон 6.2 баллын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Газар хөдлөлтийн улмаас 43 хүн амиа алдаж, 1000 хүн гэмтэж, есөн хүн сураггүй алга болжээ. Мөн 3000 орчим байшин, барилга нурж, дахин ашиглах боломжгүй болсон талаар тус улсын Онцгой байдлын яамнаас мэдээлэв. Өдгөө 45 мянган хүн хорогдох байранд амьдарч байна.

 

Аврагчид болон иргэд газар хөдлөлтийн дараах сэргээн засварлах ажлыг эхлүүлжээ. Харамсалтай нь гамшгийн бүсэд хөрсний гулгалт үүсч, газар хөдлөлтөөс илүү хохирол учруулж буйг эрх баригчид мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” дамжууллаа.

 

Зөвхөн хөрсний гулгалтаар 10 гаруй хурдны зам эвдэрч, 80 гаруй байшин сүйдсэн байна. Мөн зарим нутгаар их хэмжээний хур орж, хөрсний гулгалт үүсэх магадлалтай байгаа гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Барилгын хууль чанга Гантулгын хэлснээр харгис хуультай Япон улсад ингэж байхад манай хэдэн байшин яаах бол
2016-04-20