Луувангийн тусламжтай биеэ эмчлэх аргаас
Канадын “www.remedist.net” сайт луувангийн ач тусын талаар нийтэлжээ.
Зөвлөгөө №1

Лууванд А витамин ихээр агуулагдсан байдаг. Уг витамин нүдний харааг жигд сайжруулахаас гадна нүдний торлог бүрхэгчийг хорт туяанаас хамгаалдаг байна. Тиймээс та хоолондоо лууван хэрэглэх эсвэл өдөр 2-3 ширхэг лууван идэж нүдээ хамгаалаарай.
Зөвлөгөө №2

Лууванг байнга хэрэглэх нь хөх болон бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчлөх магадлалыг бууруулдаг байна.
Зөвлөгөө №3

Луувангийн шүүсээр унтахаасаа өмнө нүүрээ угааж унтахад хуурайшилт багасдаг байна.
Зөвлөгөө №4

Лууванг байнгын хүнсэндээ хэрэглэдэг хүний арьс зөөлөн, булбарай байдаг байна. Мөн лууван хөгшрөлтийг удаашруулдаг гэнэ.
Зөвлөгөө №5

Харвардын их сургуулийн эрдэмтэд лууванг зүрх судасны өвчлөлтөөр өвдөх магадлалыг бууруулдаг болохыг тогтоожээ.
Зөвлөгөө №6

Лууван амны эвгүй үнэрийг дардаг байна.
Зөвлөгөө №7

Хоолны дэглэмээ барьж буй иргэд лууванг идэхийг зөвлөж байна. Лууван гэдэс цэвэрлэдэг.
Зөвлөгөө №8

Хэрвээ таны арьс улбар шар эсвэл бага зэрэг шаргалтсан бол А витамин дутагдсан гэсэн үг.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ