Японы компани АСЕМ-д зориулж, хандив өглөө

img

АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах заал танхимууд болон зочид төлөөлөгч байрлах газруудын галын аюулгүй байдлыг хангахад зориулж Япон Улсын “Хацүта” компаниас 160 ширхэг “Calmie” гал унтраагуурыг буцалтгүй тусламж болгон хандивлалаа.

 

 

Маргааш эхлэх Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр хуралдааны бэлтгэл ажлын хүрээнд эдгээр гал унтраагуураас 60 ширхэгийг Төрийн ордны “Их танхим” болон бусад хурлын заал орчимд байрлуулахаар Монголын Галын инженер техникчдийн холбооны тэргүүн Д.Бямбацогт Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын дарга Б.Цэвээнпүрэвт өнөөдөр хүлээлгэн өгөв.

 

Үлдсэн гал унтраагуурыг дээд түвшний уулзалтын зочид төлөөлөгчид байрлах “АСЕМ Вилла” болон “Шангри Ла” зочид буудалд галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор зохих цэгүүдэд байршуулах юм.

 

Энэхүү “Calmie” гал унтраагуур нь хамгийн сүүлийн үеийн технологиор хийгдсэн, гаднаасаа нэвт харагддаг савлагаатай, 10 жилийн баталгаат хугацаатай бөгөөд манай улсад хэрэглэгдэж байгаа галын хоруудтай харьцуулахад ашиглах хугацаа болон гал унтраах хүчин чадлын хувьд дэвшилттэй аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Бүлтрээ Элбэгдоржид:
Манайхаан АСЕМ ийн хурлын арга хэмжээ эхэлжээ. Төрийн тэргүүн Бүлт Эба Манайхаан гудамж талбайд хуушуур хийдэг нь хуушуураа хийж зараад л наймаа хийдэг нь наймаагаа хийгээд л бүгдээрээ ёстой сайхан байцгаана л гэсэн биш бил үү. httpswww.youtube.comwatch?v=U7ulNGKOmBs энэ линкээр ороод үзээрэй. Гэтэл дугаарын хязгаарлалт, гудамжаар явж болохгүй, цонхоо онгойлгож болохгүй, ер нь хурлын үеээр Улаанбаатар хотод ч байж бологүй гэж байх юм. Энэ одоо тэгээд ариун явдал уу. Хуушуур хийж АСЕМ ийнханд зарах зөвшөөрлөө авья л даа. Харин хаана өгч байгаа юм болоо. Сураг ажиг мэдэж байгаа хүн байна уу
2016-04-21
000:
guilagachin gudiggyi geed l shiren nyyrleed avaad bj dee
2016-04-21
Зочин:
ASEM gj neg balgaas bolj uls urund orj utund barigdaad davj garahaargui ene ih oriig yana. teglee ged mongoliig toohgui japan ANU 2 tsomiin hayagdlaa buldgaaraa bulna. oros hujaa 2ni erhsheeldee oruuldgara oruulj ulsiin dotood heregt oroltsoj laitna. gagtshuu ELBEGEE l ner olj NUB.d ochih sanaagaa medruulne. ene bol hujaa sanaa
2016-04-21
Зочин:
ACEM хийгээд олон улсад танигдана гээд байгаа. Гудамжинд гараад урд жил уржнан жил ямар улсад АСЕМ болсон бэ гээд асуувал мэдэх хун гарахгуй л болов уу. Том тоглогч нар бодлого явуулах гэж зардал гаргаж гэхдээ арай манайх шиг хэтэрсэн биш хийдэг юмыг Элбэгээ одоо.
2016-04-20
zochin:
Yaponchuud yumiig niagt niambaa bodoj xiideg saixan judagtai shudraga ard tumenshuu bayarlalaa
2016-04-20
gaag:
hanidiw neriin door yu l ywaad bn da jahan zaiga barij haritsana shvv toriin tvshee dee
2016-04-20
Зочин:
Япоичууд байнга л тусалж байна даа.Баярлалаа гэхээс өөр юу хэлэхэв.
2016-04-20