Эвсээгүйн цаана...

img

МАН, МАХН хамтран ирэх сонгуульд  эвсэл байгуулж орохоор ажлын хэсэг байгуулж, арав гаруй удаа хуралдаад мөр, мөрөө хөөхөөр болж байх шиг. Гэхдээ хуулийг нь харвал энэ сарын 28-ныг хүртэл  хугацаа бий,  эвсэх боломж бас ч гэж байгаа  гэдгээс үзвэл асуудал эцэслэгдээгүй мэт. Ямартай ч өнөөдрийг хүртэл  “Хамтарна, хамтрахгүй” гэсэн мэдээ баруун, солгойгүй цацагдаж   хэдэн өдөр толгой эргүүллээ. Мэдээ нь сүүлдээ мэдэгдэл болж,  МАН-аас Ч.Хүрэлбаатар, Г.Занданшатар тэргүүтэй хүмүүс хэвлэлийнхний өмнө ээлжээр  гарч  ирж “Бид эвсэх гэтэл МАХН гэдийж, даргатай нь  уулзах гэтэл олдохгүй, залгахаар утсаа  авахгүй байснаар  болсонгүй. Тиймээс эвсэхээ болилоо” хэмээн зарласныг бүгд харсан.

 

Хамгийн сүүлд /өчигдөр/ хийсэн хэвлэлийн хурлаараа  “МАН энэ удаа  ямар ч намтай эвсэхгүй. Сонгуулийн дараа бол аль ч нам, эвсэлтэй ярьж болох сэдэв” гэв.  МАХН-ынхан болохоор яриа, хэлэлцээ явж байгаа. Хамгийн гол нь эвслийн гэрээ тов  тодорхой байх ёстой. Бүрхэг байж  болохгүй учраас сайтар ярилцаж шийдэх нь зөв.  Бид хамтрахын төлөө явж байна. Бага чуулганаараа ярьж байна. Эвсэх асуудал нээлттэй хэвээр” хэмээн байр сууриа илэрхийлж буй. Энэ сарын 19-ний  өглөөнөөс эхлээд өчигдрийг хүртэл өрнөсөн үйл явдал ийм. Бас нэг зүйл  анхаарал татсан  нь эгээ л сонгууль болж байгаа юм шиг  улстөрийн өрсөлдөгчөө  гутаасан, харлуулсан  захиалгат нэвтрүүлгүүд цацагдаж байсан явдал. Тухайлбал, 19-ний орой   “Улс төрд хөл тавьж буй залууст  сэрэмжлүүлж байна”  гэсэн  15 минутын нэвтрүүлэг цацагдаж байв. Түүний ард  МАХН-тай эвсэх хэрэггүй  гэсэн мессэжийг шууд өгч байсан гэхэд болно.

 

Нэвтрүүлэг  хоёр талын хооронд  завсар үүсгэсэн, захиалгатай, сонгуульд зориулсан  гэдэг нь тодорхой ч  цаад эзэд хэн бэ, АН уу, МАН уу, аль алийг дамнасан бүлэглэл үү гэдэг нь асуулт хэвээр.  Үүний зэрэгцээ зарим улстөрчийн “Хоёр намыг эвсүүлэхгүй байх хүсэл сонирхол бүхий  эсрэг ажиллаад байгаа нэр бүхий хүмүүс байна” гэсэн утгатай байр суурь ч  цахим ертөнцөд бишгүй  л харагдсан. Гэхдээ энэ хүртэл хөшигний ард юу болов, хэн юу хэлэв, хэн нь бөхийж, хэн нь гэдийсэн бэ гээд олон асуултад хариулт алга.  Энэ сарын 19 асуултаар дүүрэн ийм  өдөр болж өнгөрсөн. Өчигдөр ч ялгаагүй. Хөшигний ар дахийг сөхөж  үзвэл, хоёр талын  үг, үйлдлүүдээс  дүгнэлт хийж үзвээс эвсэх асуудлаар хүлээлт үүсгээд байсан энэ сарын 19-ний тухайд  үйл явдал үнэн хэрэгтээ  Ч.Хүрэлбаатар, Г.Занданшатар  нарын “эвсэхгүй” гэсэн  мэдэгдлээр дуусаагүй аж.

 

 Тухайлбал,  МАХН-ын Бага чуулган үдээс хойшдоо багтан хурлаа завсарлаж,  19-ний оройн  20 цаг гэхэд  хоёр талын ажлын хэсгийн 11 дэх удаагийн хуралдаан,  өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр  Төрийн ордон дахь МАН-ын дарга М.Энхболдын өрөөнд болжээ. Хуралд   МАН-ыг  төлөөлж,   тус намын  дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд,  УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Су.Батболд,  намын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Хууль зүйн газрын дарга Д.Мөрөн нар орсон байна. Харин  МАХН-аас  намын дарга Н.Энхбаяр,  УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан,  УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, намын дэд дарга нараас  Э.Эрдэнэжамъян, нарийн бичгийн дарга нараас  Б.Тулга очжээ.

 

Эндээс хэн юу ярьсныг сонирхвол МАН, МАХН ямар байр суурьтай байсан нь харагдана. Жишээ нь, хуралд ирсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр  “Бид эвсэхийн төлөө явж байна. Бага чуулганаараа үргэлжлүүлэн нээлттэй хэлэлцэж байна. Ч.Хүрэлбаатар болон Г.Занданшатар тэргүүтэй гишүүд ямар учраас хэвлэлээр юу яриад байна вэ. Өдөржингөө хайгаад олохгүй байна. Биднийг хэлснээсээ буцчихлаа гээд л... буцсан асуудал байхгүй. Одоо  бид хамт суугаад  ярьж л байна шүү дээ. Хамтдаа эвсэж орох асуудлыг нухацтай бодож үзээч ээ. Ялъя, санал цуглуулъя, бодъё, сонгуульд оръё, эвсэе. Гуравдугаарт, дахин хэлье. Ерөөсөө хоцроогүй байгаа. Та бүхэн хоцорсон гэсэн шалтгаан гаргаж ирвэл ирж болно. Гэхдээ хуулийн заалттай нь гаргаж ир ээ. ...Ийм маягаар гэрээ хийчихээд дөрөвдүгээр сарын 20  гэж ярьж болохгүй. Та нар хүсэхгүй байгаа юм байна. Түүх бичигдэж байна. Намын дарга нархариуцлагатайгаар ярих хэрэгтэй. Ялъя гэж бодож байвал эвсэе. Ажлын хэсэг маргалдаж болно. Намын дарга нар маргалдаж болохгүй. Үнэхээр дөрөвдүгээр сарын 20 гэдэг үг хуульд байвал би бууж өгье. Байхгүй байвал та нар дахин бодож үзээч ээ” гэсэн мэдээлэл байна.

 

Тэгвэл  МАН-ын дарга М.Энхболд “Сая Бага хурлаа түр завсарлуулаад ирлээ.Нөхцөл  байдал өөрөөр эргэсэн”  гэсэн үгсийг хэлжээ.  Үүний дараа хоёр намын дарга  Аудитын газарт материалаа өгөх хуулийн хугацааны тухай  ярьжээ. 

 

Эцэст нь   МАХН-ын  гишүүд МАН-ынханд хандаж  асуудалд бодитой, үл ойлголцолгүй хандахыг уриалснаар  тарсан байна. Тэдний хувьд   эвсэх асуудал нээлттэй,  хуулийн хугацаа байна гэсэн байр суурьтаа өнөөдөр ч   бат зогсч байгаагаа хэлсэн байна. Эвсэх асуудлын эхлэл, өрнөл  иймэрхүү.  Намууд Аудитын газарт материалаа өгч бүртгүүлсэн ч үйл явдал хэрхэн үргэлжлэх  нь тодорхойгүй байна.

 

 

Ч.Хүрэлбаатар: СОНГУУЛЬД ДАНГААРАА ОРОЛЦОНО

МАН дангаараа ямар нэг эвсэл болохгүйгээр 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохоор боллоо. Сонгуулийн хуульд заасан ажиллагаагаа хэрэгжүүлэх боломж бололцоо, цаг хугацаа давчуу байсны дээр МАХН зөвшилцсөн зүйл дээр нэмэлт өөрчлөлт оруулахыг хүссэн учраас эвсэх асуудлаар санал нийлсэнгүй. 

 

 

Э.Эрдэнэжамъян: ЭВСЭХ ОРОЛДЛОГОО ЗОГСООХГҮЙ

МАН цаг хугацаа богино гэдэг үндэслэлээр татгалзаж байх шиг байна. Гэхдээ МАХН-ын зүгээс хуулийн хугацаа дуусаагүй байгаа учраас эвсэх оролдлогоо зогсоохгүйгээр дахин санал тавина гэсэн байр суурьтай байгаа. Хуулиар дөрөвдүгээр сарын 28-наас өмнө намууд эвсэх асуудлаа СЕХ-д өгөх учраас цаг хугацаа байна гэж ойлгож байгаа.

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ч.ЗОТОЛ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Энхбаяр шилжих рублийн өрийг тэглэж, монгол улсын гадаар өр 3н миллиард доллар болж буурсан. Элбэгдоржийн үед монгол улсын гадаад өр 24н милиард доллар болтол суга өсөж нэг хүнд ноогдох өр 15 сая төгрөгт хүрсэн. Энхбаярыг муулаад байгаа бөгс долоогчид та нарыг ч МАНАН 19.500дчихсан байгаа даа.
2016-04-22
Цоониймаа:
М.Энхболд хужаагийн эрлийз, УБ хотын захиргааг тэр чигээр нь хужаагийн эрлийзүүдээр дүүргэсэн. МАН-г хужаагийн эрлийзүүд дүүргэлээ. Хүнимй гараар могой барьж Энхбаярыг алж устгах туйлын зорилготой. АН ч ялгаагүй бөөн хужаагийн эрлийзүүд. МАНАН ерөөс хэрэггүй. Энхбаяр хөөрхий ямар ч хольцгүй цэвэр халх. Хужаагийн эрлийз байсан бол МАНАН хамгаалаад юун оймсдуулах, ерөнхийлөгчөөр улиран сонгогчихсон байхгүй юү. Халхууд эх орондоо үндэсний цөөнх шиг болчихсон юм доо.
2016-04-22
Зочин:
тэнэг нь энхбаяраар удирдуулдаг байх даа.чааваас
2016-04-22
Зочин:
Яг үнэн. Ухаантай шүү хүнд бол тийм л харагдаад байгаа байхгүй юу?
2016-04-22
Зочин:
Тэхдээ МАН-д дэндүү дорд үзэгдэж болохгүйш дээ. Эд нар Энхбаяраас илүү идэцгээсэн байж, одоохондоо илэрсэн юмгүй байгаадаан бардамнаж, 3-хахь ерөнхийлөгчөө Хятадаас доор үзэж болохгүй шүү дээ.
2016-04-22
Иргэн:
Даанч сандруу мэдэгдэл хийгээд байсан юм аа. Ерөөсөө Хүрэлбаатар, Занданшатар хоёр өөрсдөө санаачилсан уу, хэн нэгний түлхээсээр тэгсэн үү? өөрсдөө эвсэх дургүйдээ МАХН-ыг гүтгэн Мэдэгдэл гэх юмыг яаран цацаж Энхбаярын нэрийг харлуулах арга хэргэлсэн нь тодорхой харагдаж л байна шүү дээ. Хүний санахааргүй юм санаж яасан муухай байдаг юм бэ дээ. Энэ байдлаараа Энхбаярыг биш өөрсдийгөө хэн бэ? гэдгийг тунхаглаад байна даа.
2016-04-22
Зочин:
МӨНГӨӨР САНАЛ АВДАГГҮЙГ ЭРХ БИШ ӨНГӨРСӨН СОНГУУЛИАР МЭДСЭН Л БАЙМААР ОДОО ЯАХ ВЭ ДЭЭ ХАТАВЧИНД Л ХЭВТЭЖ БАЙХААС
2016-04-22
Зочин:
Яг үнэн, 9010 бараг ихдэнэ, зарим аймагт 1000 ч байх
2016-04-21
Irgen:
enkhbayar geed gantshan avilgalchin bgaa yum balaarhaa boli doo manaihaan. Naad ebi ed nar chin buur heden uyeree ideed barahgui hurungu mungu tsugluulaad bna. Gantshan avilgalchin bgaa yum shig yrih yumaa tee. Busad ni shudargaar bayjsan yum shig yridagaa bolio odoo.
2016-04-21
tentswer:
MAN chuud MAXN yamar ch nuhtsliig hvleej aw vgvi bol dahiad gudamjind 4n jil laaz oshiglo iim l songolt MANamd baina ,MAXH chuud AN d ch MAN d ch ali alind ne vned oroh heregtei tegj baij l oorsdiigoo hen be gedgiig niiteer hvleen zowshooruulj chadna
2016-04-21
zochin:
MAN yostoi huurhiilultui yum bolloo do dahiad l hvchgvideh ne yay gehew ahmad ve-ee deedelj chadaagvin hargai oloon jiliin daraa ingej surug hvchin bolj miarah gej...........
2016-04-21
dvlzen:
MAXH iin darga enhbayar guai MAN aar saihan togloj bna da gej arga ch vgvi biz huurhii ingej l hariugaa awahgvi yaj awahaw MAN yamar ichih bulchirhaigvi hogiin nowshnuud be eks eronhiilogchiig bariad ybahad chimeegvi ongorchood odoo bolohoor ebsey ene ter ch geh shig oodoo haysan chuluu yu gedeg bilee namiinhaa eks dargiig oligtoihon harj handaad ybj chadaagvi ne MAN iinhanii hohi shvv de,MAXH iinhan teneg bish bol MAN tai yu gej negdej baihiin harin 3 dagch hvchin bolj urdah shigee sanaliig ne hubaaj ogood AN taigaa dahiad ewsej zasagt suuhaa medeh biz
2016-04-21
eweweq:
MAHN gej yamar humuustei nam baidag yum ve Bi ll olj harakhgui baina Baasankhuu Tulga erdene jamyan Bayanselenge bolloo
2016-04-21
Равдан:
МАН нам маш зөв шийдлээ. Одоо наад Энхбаяр гэдэг улс орноор минь тоглож байгаа Авилгачаас бүр мөсөн салах цаг болсон.
2016-04-21
Зочин:
88677197 ЧИНЬ ШИНЭ ДУГААР БАЙНА
2016-04-21
Зочин:
ДООР ЗХУ ТӨГСӨГЧДӨД ГЭЭД Л ХУУРАН МЭХЛЭХ АЯН ЯВАГДАЖ БАЙНА. БОЛГООМЖТОЙ. ОРОС МОНГОЛ ЧӨТГӨРҮҮД НИЙЛЭЭД ӨНГӨТ ХЭВЛЭЛ ЭНЭ ТЭРЭЭ ТА БҮГДИЙГ ЁСТОЙ МАЛЛАХ ГЭЭД АРГА ЯДАЖ БАЙНА 88677197 ХАХАХАХА
2016-04-21
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597........................
2016-04-21
saihnaa:
AH shurgahaa bolio
2016-04-21
saihnaa:
MAHAH salaa MAH MAXH negd bolhgvi zvilee zas ihiig hiij bvtee 2 nam ewswel demjij bnaa
2016-04-21
Zochin:
MAN ugaas evseh bodolgui hudlaa shou hiij baigaa ny ilt baina
2016-04-21
zohin:
Одоо Н.Энхбайяр гуай буулт хийх цаг болсон, Бүхнийг би шийднэ гэдгээ боль.Та нарын ард чинь Монголын ард түмэн байна гэдгийг битгтй март. Суудал ширээ хуваарилаад дэмий юм хийгээд байх юм
2016-04-21
Зочин:
Тэхдээ МАН-д дэндүү дорд үзэгдэж болохгүйш дээ. Эд нар Энхбаяраас илүү идэцгээсэн байж, одоохондоо илэрсэн юмгүй байгаадаан бардамнаж, 3-хахь ерөнхийлөгчөө Хятадаас доор үзэж болохгүй шүү дээ.
Naraa:
AN bol chadvartai gushuudee tataj oruulj demjihgui baigaad ih uchir baigaad baigaa yum odoo geshuud ni gar hul bolson chadvargui nuhud baigaa teheer chadvargui hun uuruusuu dord huniig ajiluulj baidag harin huchtei chadvartai humuus uuruusuu iluu chadvartai huneer ajiluuldag baigaa yum bas hulgaich hun huniig sul talaar ni barij ajiluuldag baih teheer hoer nam evseed garah n zuv baina
2016-04-21
СЭРСМАА:
МАХН ХЭМЭЭХ ЭНЭ АСМАН НАМТАЙ МАН ЭВСЭЖ БОЛОХГҮЙ. УУЛААСАА ЭНХБАЯР НҮҮРЭЭ ШИРЭЛСЭН БОЛОХООР АХМАДУУДЫГ АШИГЛАЖ ӨӨРИЙН ШУНАЛАА ГҮЙЦЭЛДҮҮЛЭХ ГЭЖ БАЙСАН . МАН ХАРИН -ЫН ЭНЭ УВАЙГҮЙЛД ХУУРТАХАА ШАХЛАА. БУРХАН ХАРСАН БОЛОЛТОЙ. МАН-ЫН ЖИРИЙН ГИШҮҮД УДИРДЛАГАДАА БАЯРЛАЖ БАЙГАА ШҮҮ. ОДОО ДАХИН ЭВСЭХ МЭТИЙН ДЭМИЙ АСУУДАЛД ЦАГАА ҮРЭХ ХЭРЭГГҮЙ. ЭНХБАЯР АН-ЫН ХАТАВЧИНД СУУЖ, ХУСАМ ИДЭЖ, ХОР НАЙРУУЛЖ, ТӨР СҮЙРҮҮЛСЭН ЯЛАА ЭДЛЭХ ЁСТОЙ
2016-04-21
Naraa:
MAN MAHN uud evsehgui bol AN iin Erhembayar metiin teneg garuud olnoor oroo ireh geed baina namdaa bish mundag gishuudiig huleej baina
2016-04-21
Иргэн:
Итгэхийн аргагүй новшнууд. МАН харин та нарт маш том боломж олгосон байна лээ. Одоо хохь чинь. Яг үнэндээ МАХН-д 9010 байхад л болношдээ. Шуналт луйварчид хохь чинээ. Одоо бүр мөсөн сөнөх зам руугуу урагшаа МАХН! Дахин бүү боломж олго.
2016-04-21
Зочин:
Яг үнэн, 9010 бараг ихдэнэ, зарим аймагт 1000 ч байх
ЗОЧИН:
ХӨӨРХИЙ МАН. ИХ Л ЯАРЧ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛЭЭР БӨӨН БӨӨНӨӨРӨӨ ЗОГСОЖ БАЙГААЛ МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭД БАЙСАН, ҮНЭН ЧАНАРТАЙ ӨӨРСДӨӨ СОНИРХОЛГҮЙ БАЙСАН БАЙНА. СОНГУУЛИЙН ДАРАА ЯАЖ ГУЙГААД ЗОГСОЖ БАЙХ БОЛ.
2016-04-21
Зочин:
Яг үнэн. Ухаантай шүү хүнд бол тийм л харагдаад байгаа байхгүй юу?
баяраа:
МАХН эвсэн эвсээгүй ЭНЭ сонгуульд аН МАН энэ 2ийг дийлэхэн гарцаагүй ээ
2016-04-21
Болд:
АН-ыг ялж байвал эвсэйд нийлээд үзэж тарах хэрэгтэйдээ МАН МАХН уудаа
2016-04-21
5400:
МАН намын хэдэн хүүхдүүд мөн сүржигнэлдэж байна да хөөрхийс, Бидний өвөө эмээ нарын нам гэхэд итгэхийн арга алга.
2016-04-21
Э.Эрдэнэжамъян: ЭВСЭХ ОРОЛДЛОГОО ЗОГСООХГҮЙ:
Э.Эрдэнэжамъян ЭВСЭХ ОРОЛДЛОГОО ЗОГСООХГҮЙ гэдэг чинь манайх гуйгаад л байгаа гэсэн үг үү?
2016-04-21
Зочин:
МАН ийм л хогийн хулгайч нарын үүр дээ Үүүний ард МАНАН Энхбаяраас их айж хоъ найруулаж байна
2016-04-21
Г.Батнасан:
Ёстой жинхэнэ үнэн чинь энэ байна даа. Нүүрсчдийн гэх бүлэглэлийн дийлэнхи нь МАН-д байгаа, нөлөөлөл нь хэвээр байгаа, Элбэгдоржийн хатгаас хүчтэй байгаа цагт энэ хоёр нам эвсэхгүй юм байна. Харин сонгуулийн дараа хамтарая, эвсэе гээд Энхбаярын өмнө хадаг бариад сөхөрч нүдний булай болох вий дээ.
2016-04-21
tenegt:
bi lav HU namiig demjij ba Enkhbayriig guitseh uhaan gargah aaviin huu alga. chi ch harlaa, bi ch harlaa Mongol tumen min harlaa. Uls tur gedeg shatriin uhaan Nambariin huug harhaar baharhah setgel turuh yum.
2016-04-21