Бага насны хүүхдүүдийг гэрлүүлжээ

img

Энэтхэгийн Ражастан мужийн Читтогах хотын иргэд бага насны хүүхдүүдийг гэрлүүлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хуримаа хийсэн хүү 11 настай бол охин нь таван настай аж. Уг хуримын ёслолын дүрс бичлэг интернэтэд байршсаны дараа цагдаагийнхан хуримын ёслолыг зохион байгуулсан сүйт бүсгүйн аавыг баривчилжээ.  

 

“Ад чөтгөрийг зайлуулах зорилгоор уг хуримын ёслолыг үйлдсэн” хэмээн охины аав цагдаагийнханд мэдэгдсэн гэнэ. Мөрдлөгөөр охины аав худлаа ярьсан болохыг тогтоосон аж. Тэрбээр алтны төлөө охиноо хүчээр гэрлүүлсэн байна. Бичлэгт охин “Би гэрлэмээргүй байна. Намайг аваад яв” хэмээн уйлж буйгаар бичигджээ.

 

Энэтхэгийн алслагдсан муж, хотуудад дээрх шиг хууль бус хурим зохион байгуулагдах нь элбэг байдаг аж. Читтогах мужид өнгөрсөн онд 1400 орчим хууль бус хурим зохион байгуулагдсан байна. Цагдаагийнхан шуурхай ажилласны үр дүнд 850 гаруй хуримыг таслан зогсоожээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ