"RIO-2016" Олимпийн эрх авах чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн I шатны тэмцээн маргааш Буянт-Ухаа спорт цогцолборт эхэлнэ. Тэмцээнд дэлхийн таван тивийн 81 орны баг оролцохоор манай улсад ирээд байна. Өнөөдөр Дэлхийн чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Лалович тэргүүтэй албаныхан манай улсад ирнэ.
Манай улсаас энэ тэмцээнд:
48 кг-ын жинд ОУХМ Ц.Намуунцэцэг
75 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин О.Бурмаа
97 кг-ын жинд Азийн аварга Д.Хүдэрбулга нар "RIO-2016" Олимпийн эрхийн төлөө барилдана.
Тэмцээн энэ сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжилнэ
В.Бат
Уншиж байна |