Цэрэнчимэг Баттерфиелд гэж хэн бэ?

АНУ-ын иргэн монголын УИХ-ын болон орон нутгийн сонгуульд оролцон улмаар төрийн захиргааны албан тушаал эрхэлж байсан баримтыг бид оллоо.
Дорнод аймгийн Засаг дарга асан Д.Цэрэнчимэд нь америкийн иргэн байхдаа монголын давхар иргэншилтэйгээр сонгуульд оролцож, Сонгуулийн хууль, Төрийн албаны хууль болон бусад хууль тогтоомжуудыг ноцтойгоор зөрчиж байжээ. Монголын иргэний үнэмлэх дээрх нэр нь Дамдинсүрэнгийн Цэрэнчимэг гэж байх боловч америк пасспорт дээрх нэр нь Tserenchimeg Butterfield байх юм. Тэрээр америкийн иргэн Robert S Butterfield-тэй гэр бүл болж, бүртгүүлэхдээ тэндхийн жаягийн дагуу нөхрийнхөө овгийг авчээ.
Үүнийг нотлох зүйлийг Калифорни муж улсын иргэний бүртгэл дээрээс шүүж оллоо. Бүртгэлд тэмдэглэснээр бол 2012 оны сонгуулиудад оролцож байх үестээ 51 настай Цэрэнчимэг Баттерфиелд нь америкийн иргэншилтэй, тэнд байнга оршин суудаг хаягтай байжээ. Тэрээр Калифорни мужийн Окснард хотод Кортез гудамжны 3420 тоотод оршин сууж байсан байна. Гэрийн утасны дугаар нь 80052008932. Тэрээр нөхрийн хамт Монглобал компанийг үүсгэн байгуулсан бөгөөд компанийх нь хаяг Лос Анжелос хотын Уилшир гудамжны 2139 тоотод үйл ажиллагаа явуулж байжээ.
Д.Цэрэнчимэг нь өөрийгөө Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ойрын хүрээллийн хүн гэж ярьж явдаг агаад давхар иргэншилийг үзэн яддаг Ерөнхийлөгч маань ойрынхоо хүний талаар мэдээлэлтэй байдаг юм болов уу? АНУ-ын давхар иргэншилтэй байсан Ч.Ганбатын талаар Ц.Элбэгдорж маш хатуу байр суурийг илэрхийлж, монголын төрийг мэхлэсэн хүнийг бариад ир гэх шахуу зүйлийг олон нийтийн өмнө ярьж байсан нь саяхан билээ.
Сануулахад УИХ-ын гишүүн Ж.Батзандан хоёр жилийн өмнө гадаад нөхөртэй эмэгтэй төрийн өндөр албан тушаал хашихыг хориглох тухай хуулийг санаачлан багагүй хэл ам таталж байсан юм. Тэрээр тухай үед ийм хууль гаргах болсон үндэслэлээ тайлбарлахдаа энэ нь гадаадын тусгай албадын хүмүүстэй гэр бүл болсон хүмүүст тусгайлан зориулагдаж байгаа юм гэж байжээ. Тухайн үед ийм эмэгтэйчүүд монголд байгаа эсэхийг лавласан сэтгүүлчийн асуултанд Ж.Батзандан: - УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Дорнод аймгийн Засаг дарга Д.Цэрэнчимэд нарыг дурдаад эдгээр эмэгтэйчүүдийн нөхрүүд нь АНУ-ын ТТГ-т ажиллаж байсан. ТТГ-аас халагдна гэж ойлголт байдаггүй бөгөөд тэтгэвэрт гарсан ч ахмад зүтгэлтэн хэмээн тооцогддог хэмээн ярьж байв.
Тэгэхээр Ж.Батзандан гишүүний хардлага бодитой байжээ. Д.Цэрэнчимэгийн харь улсын иргэншилтэй атлаа монголын дотоод сонгуульд оролцсон, улмаар төрийн албыг хашсан явдал нь гэмт хэрэгт тооцогдох хуулийн заалтууд бий. Одоо олон бүгдээр шудрага Ерөнхийлөгчөө энэ асуудалд хэрхэн хандахыг анхааралтай ажиглах үлдлээ.
Ц.Ганхуяг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ