Обамагийн айлчлал эхэллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Их Британид хийх төрийн айлчлал эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Обамагийн айлчлал хатан хаан II Элизабетийн 90 насны төрсөн өдөртэй давхцаж буйгаараа онцлог болж байна. Тэрбээр Лондонд ирсэн даруйдаа Букингемийн ордонд очиж, хатан хаанд баяр хүргэжээ. Айлчлал гурван өдөр үргэлжлэх юм.
Обамагийн айлчлалын гол зорилго нь Браитани улстай хүч хавсарч Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийг устгах зорилготой аж. Ерөнхийлөгч “Би Британид очсон даруйдаа Камеронтой Ойрхи Дорнодын асуудлаар ярилцах болно” гэж хэлжээ.
Обама 2011 онд Британид төрийн айлчлал хийж байсан юм. Хатан хаан 64 жил хаан ширээнд заларч буй бөгөөд энэ хугацаанд АНУ-ын 12 Ерөнхийлөгчтэй уулзаж, эх орондоо урьсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ