Даралт бууруулах нэг минутын арга

Америкийн “www.wikihow.com” сайт ганцхан минутад даралт бууруулах аргаас нийтэлжээ.
Алхам №1
Шилэн хүзүүн дэрээ зөөлөн дараад массаж хийх хэрэгтэй. Дараа нь хүйтэн алчуур тавихад таны даралт буурах болно.
Алхам №2
3-4 халбага уксусыг алчууранд шингээгээд хөлийн уланд байлга. Үргэлжлэх хугацаа нэг минут. Дараа нь хөлөө хүйтэн усаар угаагаад уксусаар жин тавиарай.
Алхам №3
Нэг аяга цангис жимсний шүүс уух. Эсвэл зөгийн балтай халуун цай уухад таны даралт буурна.
Алхам №4
Долоовор хуруугаар чихний хойно байрлах хонхорхойг хүчтэй дар. Энэ цэг даралт бууруулдаг. Цэгэн дээр дарсаныхаа дараа чийгтэй алчуураар жин тавиарай.
Алхам №5
Даралт ихтэй хүн унтахаасаа өмнө байнга хүнсний иодоор гар, хөлөө арчих хэрэгтэй. Энэ аргын байнга хэрэглэх нь таны эрүүл мэндэд тустай. Мөн та эмчээс зөвлөгөө аваарай.
Алхам №6
Шар манжинг нарийнхан хэрчээд хөлийнхөө уланд байршуулснаар даралт буурдаг байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ