Эх үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбумын гүйлгээ хийгдсэн байна

img

 

Цагдаагийн ерөнхий газраас “Баялгийн хувь”, “Түмэн хишигтэн” компанид нэгжлэг хийсэн болон “Шинэ төмөр зам” төсөлтэй холбоотой хэргийн явц байдлын талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Б.Оргил, Тусгай ажиллагааны газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Алтанабагана, ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү нар оролцов.

 

Мэдээллийн эхэнд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгын мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Б.Оргил “Шинэ төмөр зам” төсөл, “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-той холбоотой хэргийн явц байдлын талаар мэдээлэл өглөө.

 

-“Гашуун сухайт Ухаа худаг чиглэлийн 267 км төмөр замын төслийн хэрэгт Улсын ерөнхий прокурорын тушаал АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг гарч ажиллаж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэх явцад тухайн үеийн Зам тээврийн яам болон “Монголын төмөр зам төрийн өмчит” ХК-ийн албан тушаалтнууд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, ерөнхий гүйцэтгэгчийн эрхийг БНСУ-ын хөрөнгө оруулалттай компанид хууль бусаар олгосон байгаа юм. Энэхүү компани нь туслан гүйцэтгэгчээр монгол улсын нэр бүхий аж ахуй нэгжтэй хамтран ажиллажээ. Ингэхдээ гэрээгээр халхавчилж хуурамч бичиг баримт үйлдэж 20 гаруй сая ам.долларын хохирол учруулсан хэрэг шалгагдаж байна. Хоёр дахь асуудал бол 2013 оны гуравдугаар сард УИХ-ын 76 дугаар тогтоолоор “Сайн шанд аж үйлдвэрийн цогцолбор”-ын бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд шаардлагатай 14.1 тэрбум төгрөгийг шийдэж өгсөн байдаг. Дээрхи мөнгийг тухайн үеийн Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны эрх бүхий албан тушаалтнууд хууль бусаар зарцуулсан. Мөн онц их хэмжээний хохирол учруулсан хуурамч гүйцэтгэл гаргаж залилан мэхэлсэн асуудал манайд шалгагдаж байгаа. Дээр дурьдсан хэргүүдийн санхүүжилтийг шалгах явцад зарим нэг аж ахуй нэгж, төрийн өндөр албан тушаалтны туслахаар ажиллаж байсан иргэдийг шалгах зайлшгүй шаардлага гарсан. Үүний дагуу шалгалтын ажиллагаа явагдсан. Эдгээр аж ахуйй нэгжийн захирал нягтлан бодогч нарын нэрээр эх үүсвэр нь тодорхойгүй 10 гаруй тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Энэ мөнгө болон дээр дурьдсан төслүүдэд УИХ-ын гишүүний туслахаар ажиллаж байсан иргэд  хууль бус шийдвэр гаргахад нөлөөлөхөөр албан тушаал дээр ажиллаж байсан байдаг. Шалгалтын ажиллагааг үргэжлүүлэн “Баянгол” зочид буудалд оффисын өрөө түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан “Баялгын хувь”,  “Түмэн хишигтэн” гэх хоёр аж ахуй нэгжид нэгжлэгийн ажиллагааг прокурорын зохих зөвшөөрлийн дагуу хийгдсэн. Үүнд ямар нэг хууль зөрчсөн ажиллагаа явагдаагүй.  Энэ хоёр компанид УИХ-ын гишүүн хувьцаа эзэмшдэг нь тогтоогдоогүй.

 

 

Санаатай саад учруулсан хүмүүсийг шалгана

 

Үүний дараа “Баянгол” зочид буудалд үйл ажиллагаа явуулдаг “Баялгийн хувь”, “Түмэн хишигтэн” ХК-ийн байранд нэгжлэг хийх үед Тусгай ажиллагааны газрын алба хаагчдыг байлцуулсан асуудалд ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү тайлбар хийлээ.

 

-Дөрөвдүгээр сарын 11-нд “Баялгийн хувь”, “Түмэн хишигтэн” ХК-ийн байранд прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэг хийх ажилллагааг зохион байгуулсан. Мөрдөн байцаагч нар тухайн компанийн удирдлагуудад прокурорын зөвшөөрлийг танилцуулж, мөрдөн байцаалтын үйл ажиллагаа, нэгжлэг хийхэд саад учруулахгүй байх талаар мэдэгдсэн. Гэвч тухайн хүмүүс нэгжлэг хийх нөхцлөөр хангаж өгөхгүй мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан. Тиймээс нэгжлэгийн үйл ажиллагааг явуулж буй алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, тухайн орчинд нэгжлэг явуулах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор тусгай ажиллагааны газрын 7 алба хаагч, хэв журам хамгаалах албаны 3 алба хаагчийг тухайн байранд хэв журмын хамгаалалтад ажиллуулсан. Тусгай ажиллагааны газрын дүрмийн дагуу гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гэх мэт үндсэн чиг үүрэг байдаг. Үүний дагуу ажилласан. Тухайн үед “500 цагдаа ирж байна, УИХ-ын гишүүнийг баривчлах гэж байна” гэх мэтээр худал мэдээллийг олон нийтэд санаатайгаар түгээж мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд санаатайгаар саад хийх ажил зохион байгуулагдсан. Үүнийг санаатайгаар зохион байгуулсан нэр бүхий хүмүүсийг хууль тогтоомжийн дагуу шалгах ажлыг эхлүүлж байна.

 

 

ЦЕГ-ын даргын шийдвэрээр 7 албан хаагч ажилласан

 

Хэвлэлийн хурлын үеэр Тусгай ажиллагааны газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Алтанбагана дараах тайлбарыг өглөө.

 

-Манай албан хаагчид цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлэх үүргийнхээ дагуу хуулийн хүрээнд хэвийн үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үед Тусгай ажиллагааны газраас дэмжлэг хүсэх зайлшгүй нөхцөл бий болсон гэдэг үүднээс ЦЕГ-ын даргын шийдвэрийн дагуу манай алба хаагчид ажилласан. Тэнд ажилласан 7 албан хаагчийн хувьд ямарваа нэг байдлаар хууль зөрчсөн, өдөөн хатгалга хийсэн үйлдэл болоогүй. Тэнд үүрэг гүйцэтгэсэн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажиллагаа явуулж буй алба хаагчдын аюулгүй байдлыг хангах болон иргэдийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй оролцсон. Түүнээс биш мэргэн буудагч ажиллуулж, бөөнөөрөө очиж хүч түрэмгийлсэн үйл ажиллагаа болоогүй. Энэ бол ЦЕГ болон Тусгай ажиллагааны газрын нэр хүндийг унагах гэсэн санаатай үйл ажиллагаа болов уу. Бид зөвхөн Тусгай ажиллагааны газрын дүрмэнд заагдсаны дагуу цагдаагийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн.

 

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zzooos:
Zygeerl shalguulach yagaad sandraad bgaa yum bee.Horigdoj bgaa nuhduud chin hen Jencogiin umunuus yal yyrdeg yum chadahgui geed heregee hyleetsen.Odoo chingesiig zailuulj hergiig heregsehgyi bolgono gevel hudlaa shyy.Ard tymen teneg bish shyy dee.Erdenechimeg gej shaamii hyyhen zasgiin gazaraas kvottoi durvun saidaa tatana gej tenegteegyi bol ard tymen itgeh bsan baihaa.Gevch shaamii avgai tom tenegtej Jenkogiin ynen nyyr tsaraig ard tymend ilchilsen.Saihan teneg garaa.
2016-04-26
Зочин:
Jenco 5 tolgoig tumur zamiig ni gatsaah zamaar dampuuruulj orosuudad tusalsnaa hulee, tuunees chin bolj mongolchuud ajilgui bolj yaduursan, oyutolgoig ch bas olon jil hourlong baigaa , jenco bolon tuunii gar hul bolson novshnuudiig mongoloos urvasan hergeer ni shalgaachee
2016-04-24
Зочин:
Zugeer biznesee hiigeed yavj baigaa companiud zunduu l baina, turd shurgalj hulgai luivar hiisen humuusiig yah bolj baina, ilerheeree busadtai baritsaj humuusiig tarhiig ugaadag, tsagdaag gutgej ard tumentei ni muudaltsuulah zorilgotoi, ene buhen hound gemt herguud shuu
2016-04-24
Суугч:
Хан Уул Хунну моллын хажууд байрлах Шинэ оргоо хороололд хуухэд тоглох хогшид нарлах талбайгуй боллоо Та бухэн очиж узээч Амар амгалан агаартай гээд рекламдаад байдаг Бугд худал Ус нь зэвтэй байр чанаргуй
2016-04-24
Ard:
Эх оронч гэсэн хуурамч нэр зүүгч, мэдлэг, мэдээлэл нимгэн ард иргэдийн тархи угаагч, эдийн засгийн алуурчин, цаагуураа дан хулгай хийж явдаг, хөхүүл хүүхэдтэй эмэгтэй нь ард нуугдаж, Монгол эмэгтэйгээс илүү орос биеэ үнэлэгчийг илүүд үздэг жонхуу баттулга улсаас хулгайлсан 580 сая ам доллараа төлж, гишүүний эрхээсээ түдгэлзэж хэргээ шалгуул !!!
2016-04-24
davaa:
Ter jenkogiin hiij baigaa ajil tsagdaag huchguiduuluh gesen oroldlogo muu gomnog sain shalga
2016-04-24
Зочин:
Одоо Эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа хүмүүсийг Нам нь УИХ-дл дэвшүүлэхгүй байх,дэвшүүлбэл Сонгуулийн Ерөнхий Хороо бүртгэхгүй байх нь зөв.Тэгж байж бамбай болсон дархан эрхээс нь мулталж байж шалга
2016-04-23
Зочин:
Арай дүн нь бага байгаа юм биш үү.Одоо эх үүсвэрийг баривчилсан хүмүүсээр хэлүүл. Тэр Солонгос нөхдийн сайтар хорьж шалгавал өмдөндөө шээж байгаад л хэлмээр дээ. Ард түмний нэрээр авсан бондын мөнгийг ард түмний нэр барьсан луйварчдад өгөөд байдаг,өгөх шийдвэр гаргасан бүх албан тушаалтнуудыг шалгахгүй яагаад байна вэ.Манай Цагдаа сайн л ажиллаж байна.Даан ч дарамт их байгаа нь ойлгомжтой бүү шантар, ард түмэнд мэдээллийг цаг тухай бүрт өгч байвал ойлгоно шүү. Урагшаа
2016-04-23
Зочин:
Цагдаа нараа эх үүсвэрийг нь тогтоогүй байхад хэвлэлийн бага хурал хийж болж байгаа юм уу та нар буруугаа хөйцаалаад байгаа юм биш үү та нхр ч хүн алчихаад улаан цайм алаагүй гэж хэвлэлийн бага хурал хийдэг дээ
2016-04-23
Зочин:
бүлэглэлд одоо ТТолгой, хятадын төмөр замын сүлжээнд Монголыг нэгтгэх л гол зорилгоо болгосон. бусад нь хамаагүй.
2016-04-23
Зочин:
идчихсэн нь ойлгомжтой шалгуулахгүй гээл их юм болох юм аа их хурлын гишүүн гэж ийм хулгайн хаалт болмооргүй л байхын жээнкоог дахиж сонгуульд гаргахгүй шүү идчихээд шалгуулахгүй гишүүний бүрэн эрх гээд сууж байх юм бн бусад хулгайчуудыг ч ингэж хамгаалмааргүй байна
2016-04-23
:Д.Ганхуяг 99116570:
Сайханбилэгээ чи ерөнхий сайд болуутаа л Аж ахуйн нэгжүүдийг дарамтлахгүй гээд байсан яасан бн? Энэ бүхнийг чи Элбэгдорж эзнийхээ даалгавраар хийлгэж байгаа шүү дээ. Та нар Монгол хүнээ барьж идэхийн оронд Авилгалын үүр уурхай болсон ОЮУ-ТОЛНОЙ, ТАВАХ ТОЛГОЙ, 4-р станц руу огт шалгалт хийсэнгүй шүү дээ. Мөн 35 тэрбумын өрөө төлөөгүй гадны хулгайч нарыг суллаад явуулдаг чинь юу вэ????
2016-04-23
Зочин:
бүлэглэлд одоо ТТолгой, хятадын төмөр замын сүлжээнд Монголыг нэгтгэх л гол зорилгоо болгосон. бусад нь хамаагүй.
:Д.Ганхуяг 99116570:
Сайханбилэгээ чи ерөнхий сайд болуутаа л Аж ахуйн нэгжүүдийг дарамтлахгүй гээд байсан яасан бн? Энэ бүхнийг чи Элбэгдорж эзнийхээ даалгавраар хийлгэж байгаа шүү дээ. Та нар Монгол хүнээ барьж идэхийн оронд Авилгалын үүр уурхай болсон ОЮУ-ТОЛНОЙ, ТАВАХ ТОЛГОЙ, 4-р станц руу огт шалгалт хийсэнгүй шүү дээ. Мөн 35 тэрбумын өрөө төлөөгүй гадны хулгайч нарыг суллаад явуулдаг чинь юу вэ????
2016-04-23
:Д.Ганхуяг 99116570:
Сайханбилэгээ чи ерөнхий сайд болуутаа л Аж ахуйн нэгжүүдийг дарамтлахгүй гээд байсан яасан бн? Энэ бүхнийг чи Элбэгдорж эзнийхээ даалгавраар хийлгэж байгаа шүү дээ. Та нар Монгол хүнээ барьж идэхийн оронд Авилгалын үүр уурхай болсон ОЮУ-ТОЛНОЙ, ТАВАХ ТОЛГОЙ, 4-р станц руу огт шалгалт хийсэнгүй шүү дээ. Мөн 35 тэрбумын өрөө төлөөгүй гадны хулгайч нарыг суллаад явуулдаг чинь юу вэ????
2016-04-23
irgen:
Ard tumnii munge engeed l oodgui buhiin halaasand ordog baij. Odoo ter shalgadag gazar ni ugeech ee. Uls turch gj tejeever gahainuud. Mongolchuud bid hulgaichuudiig gertee amidrulaad bgaatai adilhan amidarch bn daa. Olon olon eh oronchiig shalgah bolno
2016-04-23
Болдбаатар:
Энэ нохдууд буруу хүнийг шалгаад байх юм. Эзэнээ шалга ! Эзэнд чинь хулгай дээрмийн мөнгө вагон, вагоноороо байгаа !
2016-04-23
АПУ:
АПУ-ийн хүн учраас Чингис Дорлигжавыг тоохгүй, нөгөөх нь байж ядаж л дээ.
2016-04-22
Зочин:
Ард тумэн дэмжиж байна цагдаа нар сайн ажиллах хэрэгтэй Тэр Аса Давгааг суудаг газар нь суулгах хэрэгтэй
2016-04-22
Зочин:
Энэ их доллор ард тумний доллор энэ доллорыг кармандаа хийчхээл ханхадзаал байсан юм байна даанч тэр Батзаяа , Ганхуяг нар нэг их том царайлаад унэтэй машин солиж унаадл онгироодл байдаг байсан Энэ доллорыг буцааж авах хэрэгтэй 15 жилээр шийтгээл доллор буцааж огохгуй бол байлгаадл байх хэрэгтэй
2016-04-22
зочин:
Цагдаагийн байгууллага сайн ажиллаж байна. Шалгах ёстой зүйлийг шалгахад хэн нэг саад учруулж болохгүй. Бүх зүйл хуулийн дагуу явагдсан байна. Үүнээс илүү тайлбар байхгүй.
2016-04-22
zochin:
muu xulgaich
2016-04-22
Зочин:
Тусгайгийнхан ирж хамгаалсан нь маш зөв болсон Жэнкогийн хэдэн тэнэг бөхчүүд бас мангар Асашорюү гэх мэт нөхдүүд дайрч ороод үймээн самуун дэгдээх байсныг сэргийлж чадсан цагдаа нарт баяр хүргэе. Хулгайчийг шалгуулахгүй гэж цагдаагийн даргыг огцруулахаар улайрч байгаа Дорлигжавыг шалгах нь зүйтэй .Авилгач хулгайч нартай зоримог тэмцэж байгаа цагдаагийн ажилтнуудаа ард түмэн бид өмгөөлөн хамгаалах болно
2016-04-22
Зочин:
Үнэн бол хулгайлсан мөнгийг ньэргүүлэн төлүүлээд дараа нь харин яасан ч яахав дээ. Мэргэн буудагчаар яалгасан ч яахав.
2016-04-22
Morit:
Haya mundag yum boljee. Suhiin tsagdaa nar ter haviin bairnii ergen toirond huviinhaa unaa teregtei baij bsan gesen. Tsagdaa nar buun yum bolno gej bodoj baij deee. Mungu luivaraar olson uguig yag chin uneneer togtoono gehed ergelzee turdug bolj dee
2016-04-22
Зочин:
НҮҮРСЧДИЙН БӨГС ДОЛООГЧ ЧИНГИС ДАРГА БУУХААСАА ӨМНӨ ҮХЭР БУУГАА ТАВЬЖ БАЙГАА ЮМ БОЛОВ УУ .
2016-04-22
Зочин:
Iim hereg ileruulsen humuusiig halah bish ajillah netsliig ni hangah bysyy
2016-04-22
Зочин:
юун 20хон сая доллар вэ ? 700 саяыг аваад ямар ч ажил хийгдээгүй байна
2016-04-22
Балт:
МЭДЭЭД БАЙСИИМАА .ЖОНХУУ ЯААГ ИНГЭНЭ ..НЯМДОРЖ НЭГ ЮМ ТАНИАД МЭДЭЭД БАЙГААН
2016-04-22
зочин:
Улсын их хурлын гишүүдийн л сүржигнэл шүү дээ
2016-04-22
Zow ajillasan Durmeeree baisan:
Zagdaa zow durmeeree ajillasan !!!
2016-04-22
MONGOLIIN TSAGDAA:
TSAGDAA NER ERVVGIIN HEREG VVSGEH BOLHOROO HORIJ TSAGDAAD L VVSGEDEG BATTULGIIG SHADHUU LALRUUDAA
2016-04-22
BATULAGA:
TSAGDAA NER TEGEED ERVVGIIN HERGEE VVSGEECHEE HUDLAA SHAAH YUM HARII
2016-04-22
Lam:
Khamgiin augaa Khuch Shudarga Es. Gengo
2016-04-22
124578996:
Юун нөгөө Цэвэр агаар сан, Нүүрс хөтөлбөр бэ. Энэ Женкогийн Хулгайч нар чин АРВИН хуссан байна ш тээ.
2016-04-22
1245789966:
20 гаруй сая доллар, 14 тэрбум гэдэг чин Нийлээд 54 тэрбумыг ЖЕнкогийн нөхдүүд хуачихсан байна ш тээ.
2016-04-22
ЗОЧИН:
ЭХ ҮҮСВЭРИЙГ НЬ ТОДОРХОЙЛООЧ ТЭГЭЭД. ТОДОРХОЙ БУС ЮМ ГЭЖ ХЭЗЭЭ Ч БАЙДАГГҮЙ ЮМ. ШАЛГАЛТАА ОЛИГТОЙ ХИЙЧИХЭЭД ДАРАА НЬ ТАЙЛАНГАА ТАВЬ. СҮРЖИГНЭЖ ХИЙСЭН ЮМАА БИТГИЙ ЦАЙРУУЛАХ ГЭЭД БАЙ..
2016-04-22
Ard:
Уртаашаа 4-р ангийн боловсролтой, кармааны хулгайчаас төрийн хулгайч болтлоо суга дэвшсэн, 17 чингэлэг спиртээр ард түмнээ хордуулагч, Монгол улсын хөгжлийг бүхэл бүтэн 8 жил зогсоож чадсан нэг атигар биетэй жонхуу баттулга гэдэг нөхрийн өмнө Монголын төр үнэхээр хүчгүй гэдгээ нэг харуулж байна даа. Энэ бузар луйварчинг Монголын төр гишүүний эрхийг нь түдгэлзүүлээд нарийн мөрдөн байцаалт хийгээд төмөр замаас идсэн 580 сая долларыг нь төлүүлэх чадал лав алга. Одоо энэ бузар луйварчин бас ямар хор найруулж Монголчуудыг хооронд нь зодолдуулж бас ямар өөрийн хийсэн хулгайн бичлэгээ олон нийтэд цацах гэж байгаа бол ? Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн бичлэг хулгайд алдагдсан гэдэг бол огт худлаа юм шүү, энэхүү нэвтрүүлгийн гол захиалагч жонхуу баттулгын төмөр замаас идсэн 580 сая доллар нь илрээд дээлээ нөмрөх болонгуут атигар тарвага элбэгдоржид тал засаж тэрхүү бичлэгийг цацсан юм шүү дээ. Сүүлийн үед шуугиан дэгдээгээд байгаа ирвэс судлаач залуугийн тухай, мөн мүүн-ий тухай нэвтрүү
2016-04-22
АЙМААР ИДЖЭЭ:
ҮНЭН БОЛ УЛСЫН МӨНГИЙГ ХАЙР НАЙРГҮЙ Ш А А Ж Э Э
2016-04-22
зочин:
Энэ хувьцааны 1072 мөнгийг олгож байна гэж зориуд худал мэдээлэл тарааж хүмүүстийг уриалан байгаа нөхдийг цагдаагаас шалгах хэрэгтэй. Мөнгө тарааж байна бидэнд мөнгө хэрэгтэй байна гээд дараалал үүсгэж байгаа цөөн тооны нөхдийг санхүүжүүлж байгаа эх сурвалж нь хэн бэ
2016-04-22
Зочин:
Бөөгнөрсөн олон бөхчүүд л их байсан шүү дээ
2016-04-22
Гарууд ингэж л идпэг юм байна л дөө:
Эдгээр аж ахуйн нэгжийн захирал нягтлан бодогч нарыг шалгахад эх үүсвэр нь тодорхойгүй 10 гаруй тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Энэ мөнгө болон дээр дурьдсан төслүүдэд УИХ-ын гишүүний туслахаар ажиллаж байсан иргэд болон хууль бус шийдвэр гаргахад нөлөөлөхөөр албан тушаал дээр ажиллаж байсан хүмүүс холбоотой байгаа юм.
2016-04-22