АН-ын ҮЗХ хуралдахгүй

АН-ын ҮЗХ энэ долоо хоногт хуралдахгүй гэдгийг тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр хэлэв.
Үндэсний зөвлөлдөх хорооны хурал маргааш товлогдоод байсан юм. Тус хурлаар АН-ын генсекийн асуудал яригдах сураг бий. Өнөөгийн үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг жинхлэх эсвэл өөр нарийн бичгийн даргатай болох эсэх нь энэ хурлаар тодорхой болох аж.
Мөн Үндэсний зөвлөлдөх хороонд шинээр сонгогдсон гишүүдийг батлах байсан юм.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ