Обамаг гэрийн халаадтайгаа угтан авчээ

img

 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, гэргий Мишель Обамагийн хамтаар Их Британи улсад төрийн айлчлал хийж байна. Тэд өчигдөр  Кенсингтон ордонд зочилж, угсаа залгамжлах ханхүү Уилъямын гэр бүлтэй танилцжээ.

 

Обама, Мишель нарыг ордонд ирэх үед бяцхан ханхүү Жорж Александр Луи гэрийн халаадтайгаа угтан авсан байна.

 

Уилъямын хэлснээр Хүү минь өчигдөр Цагаан ордны тэргүүнтэй уулзана хэмээн их догдолсон. Тэрбээр өчигдөр шөнө сайн унтаж чадаагүй. Харин үүрээр унтчихаад өглөө сэрэхгүй байсан” гэж хэлжээ.

 

Обама бяцхан ханхүүд модон морь бэлэглэсэн байна. Ханхүү морин дээрээ суугаад “Гайхалтай” хэмээн дуу алдсан гэнэ. Ерөнхийлөгч Ханхүү надад гэнэтийн бэлэг барьлаа. Жоржийг гэрийг халаадтай байна хэмээн зүүдэлсэнгүй” гэж хэлжээ.

 

 Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ