Оскар найз бүсгүйгээ хөнөөхөөсөө өмнө зоджээ

img

 

Өмнөд Африкийн паралимпын тамирчин, “илдэн дээр гүйгч” хочтой Оскар Писториус найз бүсгүй Рийва Стинкампийг хөнөөсөн хэрэгт холбогдолтой нотлох баримтууд шинээр олдсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тамирчин эр найз бүсгүйгийнхээ амийг хөнөөхөөсөө өмнө эрүүдэн шүүсэн хэмээн прокурор  мэдэгджээ. Хохирогчийн биед хийсэн үзлэгээр гадны нөлөөтэй шарх үүссэн байсан гэнэ. Мөн бүсгүйн хувцас урагдахаас гадна цус болсон байжээ. Хохирогчийн өмгөөлөгч “Оскар Писториус найз бүсгүйгээ зодсон хэмээн таамаглаж байна. Харин хохирогч эсэргүүцэл үзүүлсэн нь нотлогдож” гэж хэлжээ.

 

2013 оны хоёрдугаар сарын 14-ны өдөр Рийва гэртээ дөрвөн удаа буудуулсан байдалтай олдсон юм. Харин гол сэжигтэн Оскар Писториус найз бүсгүйгээ хулгайчтай андууран буудсан хэмээн мэдэгджээ.

 

 Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ