Хойд Солонгос болзол тавив

Хойд Солонгос улс “Хэрвээ АНУ болон Өмнөд Солонгос улс уламжлал болгоно зохион байгуулдаг хамтарсан цэргийн сургуулилтаа цуцалвал бид хариуд нь цөмийн туршилт хийхээ түр зогсоох болно” гэж мэдэгджээ.
Энэ тухай тус улсын Гадаад хэргийн сайд Ри Су Ён “Associated Press” агентлагт ярьсан байна. Сайд Бид улсынхаа аюулгүй байдлын төлөө хилийн хамгаалалтаа нэмэгдүүлдэг. Мөн аргагүйн хамгаалалтын төлөө цөмийн туршилт хийхээр төлөвлөж байгаа. Хэрвээ АНУ болон Өмнөд Солонгос бидний шаардлагыг хүлээн авбал бид удахгүй туршихаар төлөвлөж буй цөмийн туршилтаа хойшлуулах болно” гэж хэлжээ.
“KCNA” агентлаг “Хойд солонгос улс удахгүй устөрөгчийн бөмбөг болон жижгэрүүлсэн цөмийн зэвсэг туршихаар төлөвлөж байгаа” гэж мэдээлсэн байна.
НҮБ 2006 оны есдүгээр сард Хойд Солонгос улсыг цөмийн туршилт хийхийг хориглосон билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ