АНУ-ын Охайо мужид аймшигт хэрэг гарчээ

img

 

АНУ-ын Охайо муж улсын Пикетон хотод нэг гэр бүлийн найман хүнийг хөнөөсөн аймшигт хэрэг өчигдөр гарсан талаар "CNN" агентлаг мэдээллээ. 

 

Цагдаагийнхан аллага үйлдсэн этгээдийг эрэн сурвалжиж эхэлсэн байна. Хохирогчид толгойдоо буудуулжээ. Цагдаагийн газар "Амиа алдагсдын гурав нь хүүхэд" гэж мэдэгдсэн аж. 

 

Одоогоор зэвсэгтэй сэжигтнийг хамсаатных нь хамт эрэн сурвалжилж байна. Цагдаа нар энэ хэрэгтэй холбогдуулан 30 гаруй хүнээс мэдүүлэг авчээ. Цагдаагийнхан мөн сэжигтний талаар үнэн зөв мэдээлэл өгсөн хүнд мөнгөн шагнал өгөхөө амлажээ. 

 

АНУ-ын Жиоржиа муж улсад нэгэн эрэгтэй таван хүнийг буудаж хөнөөгөөд амиа егүүтгэсэн хэрэг гарсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чамайг айлгах гэж малаа
2018-05-11
hnn:
танайх яагаад ийм мэдээ тавьдын?? яг яах гэж??
2016-04-25