Газар хөдлөлтөөр 646 хүн амиа алджээ

img

 

Өмнөд Америкийн Эквадор улсад өнгөрөгч долоо хоногт 7.8 магнитудын газар хөдөлсөн. Тэгвэл газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 646 болсон талаар Ерөнхийлөгч Рафаэль Корреа  мэдэгдсэн аж. 

 

Мөн гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар 130 хүн сураггүй алга болсон бөгөөд өнөөдрийг хүртэл эрэн хайх ажиллагааг үргэлжиж байна. 

 

Гамшгийн бүсэд 20 мянган гаруй цэрэг, гадаа болон сайн дурынхан ажиллаж, иргэдийг хайсаар байгаа юм. 

 

НҮБ тэргүүтэй олон улсын байгууллагууд тус улсад туслалцаа үзүүлжээ. Мөн дэлхийн 27 орноос тусламж ирсэн талаар Ерөнхийлөгч мэдэгдлийнхээ үеэр онцолсон байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
emgenel xumuus divaajind toroosei
2016-04-24