Хошууч генерал Р.Гаваа агсны гэрэлт хөшөөг босгоно

08.00 цагт: Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг санаачилсан, боловсруулсан, батлуулсан ажлын хэсгийн гишүүдэд хүндэтгэл үзүүлэх өглөөний ажил хэрэгч уулзалт "Туушин" зочид буудал "Сүлд" танхимд зохион байгуулагадана.
10.00 цагт: “Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг хэрэгжүүлэх арга зам” хэлэлцүүлэг "Чингис" зочид буудлын хурлын танхимд эхэлнэ.
11.00 цагт: Улсын Драмын Эрдмийн Театрт "Элэг нэгт Монголчууд" сан, ХСҮТ, Мэргэжлийн урлагийн байгууллагууд хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
11.00 цагт: Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд өнөөдөр хэвлэлийн бага хуралтай. УИХ-д өргөн бариад байгаа Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт: Найзуудын тус-2000 аяны залуучууд мэдээлэл хийнэ. ХӨСҮТ болон бусад эрүүл мэндийн төвүүдэд амьсгалын аппарат болон бусад хэрэгцээтэй тоног төхөөрөмжүүдийг худалдан авч өгөх үүднээс аяныг зарлаж байна.
11.20 цагт: Зэвсэгт хүчний 013 дугаар ангид хошууч генерал Р.Гаваа агсны гэрэлт хөшөөг босгох ёслолын ажиллагаа болно.
11.30 цагт: Дархан уул аймаг дахь Ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнгээс даргыг нь хууль бусаар халж ажлыг нь улстөржүүлж байгаа асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12.00 цагт: “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлээс цаг үеийн асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12:00 цагт: МБШТөв Гандантэгчэнлин хийдээс зохион байгуулсан "Миний монгол " монгол бичгийн улсын уралдаанд оролцогсодод шагнал гардуулах ажиллагаа Гандантэгчэнлин хийдийн их гэрт болно.
12.30 цат: ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Эдийн засгийн сургууль /Судалгаа шинжилгээний хүрээлэн/-д ирэх хичээлийн жилд оюутан залуусыг тэтгэлэгтэй суралцуулах талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
13.00 цагт: Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Монгол-Оросын хамтарсан комиссын XV хуралдааны протколд хоёр тал гарын үсэг зурах арга хэмжээ Онцгой байдлын ерөнхий газарт болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ