Ч.Улаан: Хоёр нам эвсээгүйд олигархиуд баярлаж байгаа байх

img

УИХ-ын гишүүн, Төвсийн байнгын хорооны дарга Ч.Улааныг “Ярилцах цаг” булангийн зочноор урилаа.

 

-Угшил нэгтэй хоёр нам эвсэхээр ярьж байгаад эцсийн мөчид “Үхрийн сүүлэн дээр хутга” гэдэг шиг хамтрахаа больсон нь юу­наас болов. МАХН-ын аж­лын хэсгийг ахалж ажил­ласны хувьд та ямар байр суурьтай байна?

 

-Эцсийн мөчид ажлын хэсгийн санал болгосны дагуу шийдвэр гараагүй. Гэх­дээ үүнийг би таны асуу­сан шиг эцсийн мө­чид бүх юм нурж уналаа гэж ойлгохгүй байна. Ер нь хоёр хуваагдсан нэг л нам шүү дээ. Гарал үүсэл, үзэл бодол, зорилго чиг­лэл нэгтэй. Тэр битгий хэл хэв шинж нэгтэй, ийм л хоёр нам. Тиймээс эвсэж хамтарч ажиллах шаардлага байгаа.

 

УИХ-ын сонгууль ойрт­чихлоо. Сонгуульд ам­жилт­тай оролцох үндэс  нь хоёр нам хүчээ нэгтгэж, хам­тарч орох явдал юм. Үүнд ямар ч эргэлзээ алга. Аж­лын хэсгүүд хамгийн түрүүнд хоёр нам эвсэж, хүчээ нэгтгэж орвол сон­гуульд ялна гэдэгт санал нэгд­сэн. Хоёрдугаарт, хоёр нам эвсэж хамтарч ороо­сой гэсэн хүлээлт ний­гэмд байна. Тиймээс хоёр нам ард иргэд, ги­шүүд, дэмжигчдийнхээ санал бодлыг харгалзан үзэж эвсэх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн. Асуудал өргөн хүрээнд яригдах ёстой. Зөвхөн сонгуульд эвсэж орохоор хягзаарлахгүйгээр хоёр нам нэгдээсэй, нэг нам болоосой гэсэн хүлээлт их байгаа. Ялангуяа гишүүд, дэмжигчдийн  хооронд. Хоёр намын гишүүд, дэмжигчид нийлээд 200-300 мянга давна. Тэгэхээр алсын зорилго нь эвсэл нь нэгдэл болж хувирах боломжтой гэж ажлын хэсэг үзсэн. Зарчмын ийм гурван ойлголцол дээр ажлын хэсэг саналаа боловсруулж, намынхаа Бага чуулган, Бага ху­ралд оруулсан. Ажлын хэс­гийн саналыг эцэслэн шийд­вэрлэх эрх бүхий дээд  байгуул­лага нь  МАХН-ын хувьд Бага чуулган, МАН-ынх Бага хурал байдаг. Эндээс эвсэх шийдвэр гарсангүй. Үүнийг хүмүүс янз бүрээр ойлгож байх шиг байна. Хэнээс болчихов, чухал ажил нурчихлаа гэх жишээтэй. Миний хувьд эвсэх боломжгүйдээ биш, эвсэхэд амжсангүй гэж хэлнэ. Сонгуулийн хуулиар энэ сарын 30-ны дотор нам, эвслүүд бүртгүүлэх ёстой. Үүний тулд намууд хэрэв  эвсэл болж орох бол мөрийн хөтөлбөрөө дөрөвдүгээр сарын 20-ны дотор Аудитын газар бүртгүүлэх журам гарсан. Тэр журмыг баримтал гэсэн тул ажлын хэсгүүд ажиллаад дууслаа, Бага хурал, Бага чуулган дээр ажиллах хугацаа байсангүй. Уг нь Бага чуулган, Бага хурал асуудлыг тал талаас нь нэлээд нухацтай хэлэлцэж, засч сайжруулах санаа оноогоо тусгаж  нэг мөр батлах ёстой. Гэтэл цаг хугацааны хувьд болсонгүй. Цаг хугацааны шахалтад орж намууд тус, тусдаа сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Аудитын газар өгсөн. Хүсээгүйдээ биш амжаагүйгээс л  ийм шийдвэр гарчихлаа.

 

-Хамгийн гол нь хоёр нам эрх барьж буй АН, зарим хүний  элдэв  дарамт, шахалтаас айсан юм биш үү. Ийм мэдээлэл сэтгүүлчдийн чихийг дэлсч байна. Нөгөө талаар танай намынхан эвсэх асуудлаар дахиад ажиллаад үзье, хугацаа байна гэж МАН-ынханд уриалсан нь ямар үндэслэлтэй юм бэ?

 

-Цаг хугацаа шахуу байлаа. Хуулиараа энэ сарын 30-ны дотор, харин Аудитын газрын зөвлөмжөөр  бол 20-ны дотор мөрийн хөтөлбөрөө өгсөн байх ёстой. Тэгэхээр 20-ны дотор бид амжсангүй. Хуулиар бол бид энэ сарын 30-ныг хүртэл ажиллах бололцоо байна гэж үзэж байгаа юм. Мэдээж Аудитын газар намуудын мөрийн хө­төлбөрт дүгнэлт хийхэд тодорхой хугацаа шаардлагатай. Мэдээж урд өдөр нь өгөөд бүртгүүлнэ гэж яаж болох вэ. Тиймээс бид 20-22-нд мөрийн хөтөлбөр дээрээ ажиллаад өгчихвөл бас боломж байна гэж манай хуульч гишүүд зөвлөж байгаа. Тиймээс энэ хугацааг ашиглаад үзвэл ямар вэ гэж бид санал тавьсан, МАН-д. Нөгөө талаар, хэн нэгнээс айсандаа, аль нэг нь хүчин мөхөсдсөндөө эвсээгүй юм биш. Мэдээж сонгуульд оролцож байгаа бүх улс төрийн хүчин ядадт байгуулахын төлөө л орж байгаа. Ялалтынхаа баталгааг аль болох тодорхой болгох, магадлалаа өндөр байлгах тэр арга замыг л хайдаг. Ингээд үзэхэд нийгэмд явуулсан судалгаа, гишүүд, дэмжигчдийнхээ  санал бодолд тулгуурлахад  МАН, МАХН хүчээ нэгтгэж, нэг субьект болж оролцвол сонгогчдын дийлэнх олонхийн саналыг авах магадлал өндөр байна. Бид энэ боломжоо ашиглах нь зүйтэй юм. Нөгөө талаас нийгэмд тодорхой хэмжээний хүлээлт байна.  Ер нь монголчууд эвсч нэгдэж байсан үедээ л хүчтэй байсан. Тарч бутарч жижгэрч байсан үедээ хүч муутай байдаг. Энэ бол түүхээр нотлогдсон үнэн шүү дээ. Тиймээс намууд ч гэсэн монголчуудыг үзэл бодлоор тарааж, жижиг­лэж, хүчгүйдүүлж байгаа нэг хэлбэр гэж би боддог. Магадгүй гадаад, дотоодын  нөлөө ч байгаа байх. Бид эвсэх, нэгдэх байр суурьт байгаа болохоор ингэж  хандаж байна.

 

-Ажлын хэсэг ажиллаж байх үед янз бүрийн талцал, эс­вэл нам доторх хага­рал гэмээр зүйл бай­сан уу. Тухайлбал, МАН-ын ажлын хэсгийн ах­лагч Ч.Хүрэлбаатар мэдэг­дэл хийдэг, эсвэл Г.Занданшатар үг хэлэх жишээтэй. Үйл ойлголцол хэрэв байсан бол аль шатанд нь байв?  

 

-Нийгэмд ажиглагдсан тэр процесс бол ажлын хэсгүүд ажиллаж дуусаад дүгнэлтээ хүлээлгээд өгчихснөөс хойш болсон үйл явдал.  Ажлын хэсгийн санамж бичиг гарах, гарын үсэг зурах хүртэл ажлын хэсгүүд дээр яман нэг үл ойлголцол гараагүй. Мэдээс асуудлыг хоёр өөр байр сууриас ярих явдал  байсан. Нөгөө талаас   сонгуульд оролцох гол асуудал,  нэр дэвшүүлэх квотоо хуваахад асуудал байдаг. Бид эвсэх тухай ярихдаа долоон асуудлын хүрээнд ярья гэж тогтсон. Нэгдүгээрт, сонгуульд хүчээ нэгтгэж хамтарч орох нь зөв. Хоёрдугаарт, хамтарч эвсэл болж орвол ямар зарчмаар эвсэх вэ. Эвслийн нэр, зорилго чиглэл юу байх вэ. Дараа нь эвслийг яаж зохион байгуулах вэ, бүтэц ямар байх вэ. Суудлын ху­ваарь, квотоо яаж хийх вэ. Хэлмэгдүүлэлт, хууль бус явдлын эсрэг ямар байр суурьтай байх вэ гэ­дэг хүрээнд ярихаар тогтож, яриа хэлцлээ хий­сэн. Энд багтсан асууд­лаар бид 10 удаа уулзсан. Уулзах болгонд бидний байр суурь ойртож бай­сан. Эвсэх асуудалд бол шууд санал нэгдсэн. Эвс­вэл бидний сонгуульд орол­цох магадлал өндөр бай­на, үүнийг гишүүд, дэм­жигчид хүсч байна. Эвсэх нь хоёр намын алс хэтийн зорилгод нийцэж байна. Тиймээс эвсэж, хамтарч ажиллах нь зүйтэй гэдэгт ямар ч  эргэлзээгүй санал нэгдсэн. Санал нэгдсэн асуудлуудаар хоёр ажлын хэсгийн дарга нар гарын үсэг зураад, эргэж ярихгүй, задалж ярихгүй гэж тохирсон. Ингээд дараагийн асуудал руугаа орох жишээтэй хэлэлцээ явсан.

 

-Хоёр талаас ярьсан квотын асуудал анхаарал их татаж байгаа. Квотын асуудлаар тохиролцоогүй юм биш үү гэсэн хардлага ч бас байна?

 

-Квотын асуудал хэд гэсэн харьцаатай байх вэ гэдэгт нэлээд ярьсан. Тооны харьцаа  нэлээд холоос эхэлсэн. МАН 80:20 гэсэн харьцаагаар явъя, танайх 20 шүү гэсэн. Бид 40:60 байя, манайх 40 шүү гэсэн. Хоёр талаас ярихад МАН Их хуралд байгаа гишүүдийнхээ тоогоор харьцаагаа тогтооё, тэгэхдээ МАХН-ын квот дотор МҮАН-тай хамтарч орсон суудлыг оруулахгүй зөвхөн МАХН-ын гишүүн гэсэн хүмүүсийн тоог авна, ингээд 20 шүү гэсэн. Бид үүнийг зөвшөөрөөгүй, нэг субьект болж орсон учраас тэр л тоогоор сууд­лын­хаа тоог харгалзъя, ма­найх 11 суудалтайгаас нэг нь гарсан, ингээд 10 суудлаар тооцно. Дээр нь 2012 оны сонгуульд ав­сан саналынхаа тоог хар­галзаж үзье. “Шударга ёс” эвсэл 252 мянган хүний санал авсан. МАН 354 мянган хүний санал авсан. хувилаад үзэхэд 42:58 гэсэн хувь гардаг. Үүнийгээ тэгш тоонд оруулж манайх 40, танайх 60 гэж тогтоё гэсэн Ингээд  80:20, 40:60 гэдгээс хэлэлцээ эхэлсэн. Эцэстээ 51:25 буюу 33:67 гэсэн харьцаан дээр тогтсон байх жишээтэй. Ажлын хэсгийн төвшинд ингэж асуудлуудаа ярьж, ойлголцсон. Тэрсэлд­сэн,үл ойлголцсон асуу­­дал бидний дунд га­раа­гүй. Зарчмаа илүү үндэс­лэл­тэйгээр ахин дахин ярьж, байр сууриа нэгтгэж байсан. Ажлын хэсэг дээр тохирсон бас нэг зарчим бол нэгэнт эвсэх нь зүйтэй гэдэгт ойлголтоо нэгтгэсэн учраас ажлын хэсгээс  эвсэх боломжгүй гэсэн дүгнэлт гаргахгүй шүү. Эвсэх бүх боломжийн төлөө бү­тээлч хандая гэсэн. Энэ л үүд­нээсээ бид саналаа гар­гаж, МАН-ынхан Бага  хурал­даа танилцуулж, Удир­дах зөвлөлдөө оруул­на. Бид Гүйцэтгэх тов­чоондоо танилцуулаад Бага чуулгандаа оруулсан. Намын төлөөлөх бай­гуул­лагууд дээр асуудлыг хэ­лэлцэх явцад янз бү­рийн асуудал, тодруулах зүйлүүд гарч, гишүүд нь янз бүрийн байр суурь илэр­хийлсэн явдал бол түү­нээс хойш гарсан асуу­дал. Өөрөөр хэлбэл, аж­лын хэсэг ажилласны дараах хоёр дахь шатны асуудал. Бага чуулган, Бага хуралд тал талаас нухац­тай ярих цаг гараагүй хуга­цаа шахамдсан учраас хү­мүүс зах зухаас нь өнгөц мэдээл­лээр хандах, яар­сан, түргэдсэн зүйл гар­сан. Үүнийг би түрүүнд хэл­сэн, хүсээгүйдээ биш цаг хугацааны хувьд амж­сангүй гэж харж бай­гаа. Ер нь хоёр том улс төрийн хүчин эвсэнэ, эвсэл амжилттай болвол нэгдэнэ гэдэг шат дараатай өргөжих учраас асуудалд нухацтай хандах учиртайг би ойлгож байна. Намын удирдлагууд, ги­шүүд итгэл үнэмшил болж санал нэгдэх ёстой, аль аль талдаа. Ингэж байж нэгдсэн шийдэл га­рах ёстой шүү дээ. Ин­гэх­гүйгээр аль нэг шатан­даа хэдэн хүн яриад шийд­чих­вэл нэгдсэн итгэл үнэм­шил болж чадаагүйн ул­маас эвсэл хэврэг болох эрс­дэл бий. Ингэвэл алс­даа хоёр намаа нэгтгэх асуу­дал бүр нурж унана шүү дээ. Тэгэхээр ийм эрс­дэл гаргахгүйн тулд цаг хуга­цаа зарж ажиллах ёстой байсан. Тийм бололцоо бүрд­сэнгүй. Тиймээс энэ удаа эвсэж амжсангүй.

 

-МАН-ын дарга М.Энхболд бас хэлсэн байна лээ. “Эвсэх асуудал нээлт­тэй. Сонгуулийн дараа ч ярьж болно” гэж. Та улс төрд удсан хүний хувьд тэр гарц, боломж, үр дүнг хэрхэн харж байна? 

 

-Цаг хугацааны хувьд сонгуулийн өмнө эвсэх  боломжгүй болчихлоо. Тэгэхээр сонгуулийн үеэр хамтарч ажиллах, дараа нь эвсэх асуудал нээлттэй байгаа. Ийм гарцыг хаах­гүй гэдэг үүднээс тэр саналыг хэлсэн байх гэж бо­дож байна. М.Энхболд дар­гын үгэнд “Нэгдмэл эрх ашгийн төлөө хэнтэй ч хам­тарч ажиллахад бэлэн байна” гэсэн байна лээ. Энэ асуудал нээлттэй гэ­сэн үг. Манай намын Бага чуулган хуралдаад бас  тог­тоол гаргасан. Тогтоолд МАХН, МАН сонгуульд эв­сэж орох хүрээнд хий­сэн ажил маань зөв бай­лаа. Алс хэтийнхээ зорилго чиглэлд нийцсэн дэвшилтэт алхам, ахиц боллоо. Энэ ажлаа цааш үргэлжлүүлж ажиллах нь зүйтэй гэж намынхаа гүйцэтгэх байгууллагад үүрэг болгосон. Нийт ги­шүүд, дэмжигчид, тэр дот­роо МАН-д хандаж уриал­га гаргасан.  Бид байр суурьтаа хэвээр байгаа. Нийтлэг эрх ашгийнхаа төлөө хамтарч ажиллахын тө­лөө бүх боломжоо шав­­хана. Цаг хугацааны хувьд ч гэсэн боломж бай­вал ашиглая гэсэн. Тэгэхээр хоёр намын дээд байгууллагын байр суурь эвсэх, хамтарч ажиллах нь зүйтэй гэдэгт нийлж байгаа  гэж би бодож байна. Улс төрийн шийдэл ингэж гарч байгаа учраас үргэлжлүүлж ажиллаад ойлголцлоо ойр­туулж, хоёргүй ойл­гол­цож, сэтгэлд сэв үлдэхгүй тохи­ролцох хүртлээ ажил­лах ёстой юм.

 

-МАН-ын дарга М.Энхболдын байр суурь хэлсэн үгнээсээ тодорхой байгаа. Тэгвэл МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат яагаад “МАХН гар бариад бугуй барих гэлээ” гэж хэвлэлээр яриад байна вэ. МАН дотроо зөрчилдөж байгаа нь та нарт анзаарагдаж байна уу?

 

-Хэлэлцээг хоёр тал хийдэг. Хоёр тал өөр өөрийн гэсэн ашиг сонирхол, өөр өөрийн зорилго чиг­лэлтэй, бодлоготой. Тэг­вэл уулзаад нэгдмэл байр суурийн төлөө ярьж байгаа. Тийм учраас аль аль нь өөр өөрийн байр суурийг хэлэлцээрт оруу­лахыг бодно шүү дээ. Хэлэлцээрээс нэг л шийд­вэр гарна. Дундын хувилбар гарах ёстой. Түүнд хүрэхийн тулд аль аль нь буулт, ухралт хийх ёстой. Буулт хийж байгаа хүнд үргэлж болгоомжлол байдаг. Би арай их буугаад байгаа юм биш байгаа, нөгөөдүүл маань илүү их хожоод байгаа юм биш байгаа гэсэн болгоомжлол байдаг нь хэлэлцээ, яриа хийхийн онцлог. Тогтсон технологи. Тиймээс нэг асуудлыг шүүрч аваад дүгнэлт хийхэд магадгүй нэг тал их буучихсан юм шиг байж магадгүй. Зарим хэвлэлд бичсэн байна лээ “33:67 гэж тохирсон байна. Анх хэлэлцээ 80:20, 40:60-аас эхэлсэн. 33:67 гэдэг чинь хэнийх нь харьцаанд ойрхон байна вэ, тэр нь илүү хожсон биш үү” гэж. Тэгэхээр нөгөө тал маань бид арай их буучихсан юм шиг байна, энэ хэд гар бариад бугуй барьчихаж гэж магадгүй. Энэ асуудал дээр ийм боловч, өөр асуу­дал дээр магадгүй нөгөө тал маань арай ахиу байж болно шүү дээ. Жишээ нь, орон нутгийн иргэдийн хурлуудад авсан санал, одоогийн байгаа суудлыг авч үзье гэсэн байгаа шүү дээ. Тэр үзүүлэлтээр МАН-д илүү ашигтай. Яагаад гэвэл, орон нутгийн сон­гуульд манай намыг олон газарт оруулаагүй. Тиймээс тэнд төлөөлөл байтугай санал ч аваагүй.  Энгэ талд бид бүр нам уначихсан юм шиг зарим хүн ойлгож ярьж л байгаа. Гэхдээ нэгэнт эвсэж байгаа бол бид гарааны тодорхой нөхцлөөс эхлэх нь ойл­гомж­­той. Яалаа гэж нэг нь 0, нөгөө нь 100 хувиар сууд­лаа хуваачихаад эвсэх тухай ярих вэ. Тэгэхээр га­рааны нөхцлөө  80:20-оос эхэлье гэж манайхны санал тавьсан нь ийм л учиртай. Яриа хэлцлийг иж бүрнээр нь, эцсийн зорилгод нь чиглүүлж үнэлэлт дүгнэлт хийх ёстой. Яаран дундуур нь гүйж орж ирээд, Удир­дах зөвлөлийн нэг ги­шүүн, эсвэл намынх нь удирдлага дүгнэлт хий­гээд, шүүмжлээд байх нь учир дутагдалтай. Бүх асуудлыг цогцоор нь, цаад агуулга, үндсэн зар­чим, хэрэгжүүлэх гэж буй хэлбэр, үнэлэлт дүг­нэлт, механизмтай нь авч үзэж байж асуудалд хан­дах ёстой. Мэдээж аж­лын хэсгүүд үргэлж шүүмж­лүүлдэг. Өнөөдөр эвсээгүй учраас олон хүн шүүм­жилж байгаа.  Та нар зөв ажил эхлүүлчихээд түү­нийгээ нураачихлаа гэх юм. Би хувьдаа нурсан гэж бодох­гүй  байна, ахиц гарсан.

 

-Ямар ахиц?

 

-Тухайлбал, 2010 онд  нам хоёр хуваагдаж МАХН, МАН болсон. Тэр үед задарч, бүр хоорондоо тэрсэлдэж салсан шүү дээ. 2012 оны сонгуулийн өмнө хуваагдсан нь хүчээ сарниулсан үйл явдал бол­жээ. Бид үүнээс бол­гоомж­лох ёстой юм байна гэ­сэн ойлголт нэлээд­гүй хүмүүсийн дотор бий болсон. Тиймээс сонгуу­лийн өмнө хоёр нам эвсээ­сэй гэсэн асуудал яригдсан. Их хурлын гурван гишүүн намынхаа харъяаллыг хүртэл өөрчилж байсан шүү дээ. Тэгэхэд эвсэх яриаг олон хүн авч үзэх байтугай сонсохыг хүсээгүй. Тэгвэл 2016 оны сонгуулийн өмнө хоёр талаасаа ажлын хэсэг гарч, олон асуудлаар нэгдмэл  байр суурьт очлоо, ахиц гарч байна. Ажлын хэсгийн дараа, дараагийн уулзалтаар хоёр нам эвсэх юм уу, нэгдэх асуудал шийдэгдэх байх. Тэр нь харин цаг хугацааны л асуудал. Цаг хугацаа гэдэг өөрөө ухаарал өгдөг. Цаг хугацаа бас үнэн мөнийг тогтоодог шалгуур. Тийм учраас шаталсан  үр дүн гарч байгаа  гэж би бодож байна.

 

-Улс төрийн уур амьсгалыг анзаарч байхад эвслийн хэлэлцээ хийгдсэн ч гэрээ байгуулалгүй тус тусдаа орох болсонд зарим нь сэтгэл дундуур, зарим нь сэтгэл хангалуун байх шиг. Та юу гэж бодож байна?

 

 -Асуудал аль аль талдаа байгаа байх. Манай өрсөлдөгчид, хөрөнгө мөнгөтэй, эрх мэдлээ алдахгүй байхыг хичээсэн олигархиуд  мэдээж баярлаж байгаа. Тэр ойлгомжтой, мэдэгдэж байна.  МАХН, МАН улс орны төлөө санаа зовж явдаг ард иргэдийн хувьд хохиролтой санагдаж байгаа. Тэрийг би ойлгож байна. Хохиролтой шийд­вэр. Тиймээс нийтлэг эрх ашгаа хамгаалах, улс ор­ныхоо эрх ашгийн тө­лөө механизмыг бид олох ёс­той. Тийм арга зам байгаа. Өнөөдөр завсрын шатанд янз бүрийн өсгөсөн, дө­вийл­гөсөн дүгнэлт хийж, бие биеэ дайрах, да­вах гэсэн оролдлого хийх, эсвэл буруугаа нэг рүүгээ чихэх, өөрийгөө эн­хийн цагаан тагтаа мэт хараг­дуу­лах гэх нь явуургүй үйл ажиллагаа юм. Бий болсон үйл явцаас бүгд сургамж авах ёстой. Хэн нэгийгээ буруутгаж, бичиг цаас шидэлцэж, үгээр нэгийгээ даваад бүтдэг ажил нэг ч байхгүй. Тиймээс үүн дээр бодох ёстой. МАН-ын дарга М.Энхболд хэлсэн байна лээ, “Өнөөдөр муудсан ч дараа нь сайдаж бас болно шүү дээ” гэж. Муудаад, сайдаад бай гэх нь хаашаа юм. Өнөөдөр амжаагүй ч нэг шийдэлд хүрэхийг нийгмийн хэрэгцээ шаардлага биднээс шаардана шүү дээ. Тэр үед бид асуудлаа хамтраад ярина. “Хүнтэй хэчнээн ч хүчтэй маргаж болно. Гэхдээ эргээд эвлэрэх зайгаа үргэлж хадгалж үлдэж бай” гэж  мэргэн үг бий. Бид шүүмжлэл, хүчтэй үгс нь ил гарч байгаа нь сайн хэрэг. Тэгэхгүй бие биеэ аялдан дагаж толгой дохиж эвсээд түүнийгээ шоу болгож зарлаад удахгүй сарнидаг, эсвэл задардаг, салдаг явдал гарвал туйлын хариуцлагагүй юм болно.

 

Ч.ҮЛ-ОЛДОХ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Bitgii gui !!!! MAXH Enhbayaraar udirduulaad orohod ovoo suudal avna shuu !!!!!!
2016-04-26
zochin:
Evsehgui shiidveriig MAH iin udirdlaguudl gargalaa shuu dee..... Egel jiriin gishuudiin diilenhn evseh heregtei gej uzej baina shuu dee ,,,,, MAH ih sanasan gazar 9 shono hooson honono gedeg um boloh bii dee!!!!!
2016-04-26
зочин:
Мөнхбаяр бямбацогт нар шиг хийрхүү хүмүүс амжилтанд хүрдэггүй юм даа ан эд нар дээр тоглоод эвтэйхэн ашиг олоод байх юм эвссэнгүй гээд хэнд ашигтай юм ан д л ашигтай м энхболд олон жил төрд суусан юм үзсэн төрийн хүний буурь зааж байна ман ялвал бямбацогт мөнхбаяр хоерт хэтэрсэн эрх мэдэл өгч болохгүй гишүүнээрээ хэрүүлээ хийгээд явж байхад л хаггалттай
2016-04-26
Зочин:
Залуусаан сайн хурцлаад дангаараа ороорой. Ёс зүйтэй-боловсролтой залуусаан хэдэн сайн хуучин лидерүүдтэйгээн сойчихоо. Махн гэхээсээ илүү хүнд нь санал өгнө гээд байгаа шүү дээ. Харин хазгай гишгэж, эндүү ярьж, Сэлэм Тогмид шиг нэр баастах хүн сонгож оруулвал цаадуул чинь отож гэтээд л байж байгаа гэдгийг эс мэдэх биш дээ та нар минь.
2016-04-26
Зочин:
ugaasaa mahn d oron zai baihgui bolson ter ni ch deer uls turiig samuuruulaad baihgui
2016-04-25
ОЙЛГОМЖТОЙ:
ТЭГВЭЛ УЛААН ӨӨРӨӨ БАЯРЛАЖ БАЙГАА ЮМ БНА Ш ДЭЭ
2016-04-25
зочин:
улааны шинэ эхнэрийн гэр бүлийнхэн бүгд олигархи биз дээ.лхагвацэдэн өрсөлдөх гээд бэлтгэлээ хангасан бгаа
2016-04-25
Зочин:
өөрөө новш бж бусдыг новш гээд л. хувьсгал гарахад хамгийн түрүүнд хуниулах хулгайч даа
2016-04-25
Зочин:
Ulaan ch bas ulaan oligarhi bizdee
2016-04-25
зочин:
Улаан еерее олигархи биз дээ хужаа нар улааныг будуун даргаа л гэж дууддаг гэх юм билээ цайрт менирал ч билуу хужаа нартай олон жил монголоо ухаж байгаа олигархи биз дээ ер нь махн гэж 1авилгачиныг дагаж шоудаад гарч ирсэн хэдэн хегийн авилгачид л байдаг биз дээ
2016-04-25
хуульч:
ЮУН ҮЗЭЛ БОДОЛ НЭГ ГЭЖ ТЭНЭГТЭН ВЭ ??? МАН НАМ БОЛ ТӨРИЙН ХӨРӨНГӨӨ БМЕЖИЖ ХӨРӨНГӨЖСӨН ОЛГИАРХУУД, УГСАА ЗАЛГАМЖИЛСАН ТҮШМЭДҮҮД, МАХН болохоор гологдож -туугдсан, ичих нүүртэй дундачууд ҮЗЭЛ БОДПОЛДОО ҮНЭНЧ ҮЛДЭГСЭД ГЭЖ ҮЗЭЖ БОЛНО Йим үед яаж эвлэлдэн нэгдэх юм бэ ???
2016-04-25
Зочин:
Uuruu oligarh bish yu yum?
2016-04-25
Болд:
Нэгдэхээ болисон ч гэсэн үзэл бодол, зорилго чиглэл нэгтэй намууд юм чинь одоо энэ сонгуульд тусдаа оросон ч Одоогийн АНг ялж чадна. Хямралд оруулчаад АН сонгуульд бараг ороогүй байсан нь дээрдээ.
2016-04-25
Болд:
Нэгдэхээ болисон ч гэсэн үзэл бодол, зорилго чиглэл нэгтэй намууд юм чинь одоо энэ сонгуульд тусдаа оросон ч Одоогийн АНг ялж чадна. Хямралд оруулчаад АН сонгуульд бараг ороогүй байсан нь дээрдээ.
2016-04-25
Зочин:
horongo oruulaltaa hadgalah bairgui dutmag baihaar irged yaduu nn
2016-04-25
Болд:
Нэгдэхээ болисон ч гэсэн үзэл бодол, зорилго чиглэл нэгтэй намууд юм чинь одоо энэ сонгуульд тусдаа оросон ч Одоогийн АНг ялж чадна. Хямралд оруулчаад АН сонгуульд бараг ороогүй байсан нь дээрдээ.
2016-04-25
БАЯРАА:
ТА ХЭД УЛС ЭХ ОРНОО ЗАРАЖ АЛБАН ТУШААЛТТАЙ БОЛОЖ БАЙВАЛ АРД ТҮМЭН ЧИНЬ ТА ХЭДЭД ХАМААГГҮЙ БАЙДАГ БИЗДЭЭ ХҮНИЙ ОРОНЦГУУДАА ТА ХЭД БОЛ ЗҮГЭЭРЛ ИДХИЙН ЭДЭЖ СУУДАГ УЛС ТӨРЧҮҮД БИЗДЭЭ ИИМ ХҮМҮҮСИЙГ ЧИНЬ ХҮНИЙ ОРОНЦГУУД ГЭДЭГ БАЙХГГҮЙ ЮУ?
2016-04-25
Сайнаа:
МАНАН 4 жил төр барихад УЛС ОРНЫГ бүр хямраалаа зээл аваад гайг нь иргэдийн нуруун дээр үүрүүлж явна. МАН МАХН нэгдсэн АН баларахгүй юу МАН өөрсдөө л худал яриад болисон юм бна лээ ЭНХБОЛД гэж нэг сайхан жүжигчин
2016-04-25
Зочин:
өөрөө олигарх биш айн
2016-04-25
Зочин:
МАН-ын Мөнхбат чинь шал дүнхүү өөрийн толгойгүй бусдын үгээр л явдаг БУХАНДАЙ байхгүй юу. Өөрөө мэдэж ярьсан бол буруу зүйл л ярина. Сонгуулийн дараа эвсэнх тухай яриа чинь хир зэрэг суудал авснаас хамаарах ба Энхбаяр ямар янзтай байхаас шалтгаалах зүйл. Хэрэв эвсвэл эсхүл нэгдвэл МАН баллуурдагдаж МАХН болж Энхбаяр гуайн мэдэлд шилжих алхам болно доо. Ойлгомжтой.
2016-04-25
зочин:
Олигархи гэж хэнийг хэлээд бгаа юм. Өөрөө том олигархи ш дээ. Гааль, сангийн яамыг өөрийн хувийн компани болгож балласан хулгайч гэдгийг дотор нь байсан улсууд сайн мэднэ дээ.
2016-04-25
зочин:
Албан тушаал авч л байвал улс орон хамаагүй ийм хулгайч нарт одоо орон зай байхгүй. Шийлэгдамба Даш дондог нараа хар
2016-04-25
kiko:
Oligarhi gej chamaig helj bgaa yum .chinii ter evseh geed bgaa namiin dargiig chin helj bga yum.Zuvhun suudliin tuluu l evsel baiguulah gej bsan shde
2016-04-25
Зочин:
Сайд өгшсөнгүй гэж уравдаг. Урвагч урвагчаараа л байдгаа харуулчихаад юу гэж матарын нулимс унагаад байна даа.
2016-04-25
Fjfje:
Ta nar shig urvagch nar hereggui
2016-04-25
урвагч:
Өөрөө намаа толгойлж хэлэцээрт орчихоод хэлсээнээ биелүүүлж чадахгүй эцэсдээ дон дон гээд сууж байх нь шившиг
2016-04-25