Үлэг гүрвэлийн зулзагууд эх орондоо иржээ

БСШУЯ, Бельгийн Вант Улсын байгалийн шинжлэх ухааны хүрээлэнгийн хооронд хууль бусаар хилээр гарсан нь нотлогдсон геологи, палеонтологи, биологийн өвийг эх оронд нь буцаахаар гэрээ байгуулсан билээ. Гэрээний хүрээнд энэхүү олдворыг Монгол Улсад буцаан ирүүллээ. Олдвор нь манай орны говийн бүс нутгийн баруун хэсэгт өргөнөөр тархсан дээд Цэрдийн Нэмэгт формациас олдсон болохыг эрдэм шинжилгээний нэр хүнд бүхий PLOS ONE сэтгүүлд хэвлүүлэн баталгаажуулсан байна. Одоогоор тогтоосон энэ төрлийн үлэг гүрвэлийн бага залуугаас нас бие гүйцсэн хүртэлх хөгжлийн харуулсан олдвор олдож байсан ч яг энэ төрлийн нялх зулзагын олдвор олдсон мэдээ баримт хараахан байхгүй аж. Уг олдвор нь Үлэг гүрвэлийн төв музейд удахгүй дэлгэгдэн нийтийн хүртээл болгох юм.
Т.ДАЛАЙ
Эх сурвалж:www.polit.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ