”Ньюсвийтфүүдс” ХХК-ийн эклерт 32 хүн хорджээ

Энэ сарын 24 буюу өчигдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд 32 хүн ханджээ. Тэд "Ньюсвийтфүүдс" ХХК-нд үйлдвэрлэсэн эклерийг худалдан авч идсэнээсээ болж, хордлого авчээ. Энэ хүмүүсээс шинжилгээ авахад хоолны хордлогот халдварын эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, өнөөдрийн байдлаар 17 нь хэвтэн эмчлүүлж байна. Тэдний гурван хүний биеийн байдал хүндхэн байгаа аж.
"Ньюсвийтфүүдс" ХХК-нд үйлдвэрлэсэн эклерийг худалдан авч идсэн бүх өвчтнүүдэд халуурах, дотор муухайрах, хар ногоон өнгөтэй усархагаар суулгах шинж тэмдэг илэрчээ.
Одоогоор ХӨСҮТ болон НМХГ, Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран судалгааг үргэлжлүүлж байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ