Улаанбурхан өвчний дэгдэлттэй холбогдуулан Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт туслах хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагаас хандивын аян үргэлжилсээр байна.
Тухайлбал “Энхийн шүүдэр” ХХК-иас өөрийн үйлдвэрлэж буй хоёр нэрийн дуслын шингэнийг өнгөрсөн амралтын өдөр ХӨСҮТ-д буцалтгүй тусламж болгон, хүлээлгэн өгчээ. Тус шингэн нь 10 сая төгрөгийн өртөгтэй аж.
Өмнө нь “Нахиа-Импекс” ХХК-иас Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн ажиллагсдад 13 нэр төрлийн 13 сая төгрөгний үнэ бүхий дархлал дэмжих витамин, эрдэсийг буцалтгүй тусламж болгон өгсөн юм.
В.Бат
Уншиж байна |