Л.Чинбат Цензургүй багийг таван сая төгрөгөөр урамшуулжээ

img

“Ирвэс хамгаалах сан”-гийн ажилтан Т.Лхагвасүмбэрэл өнгөрсөн онд учир битүүлгээр амиа алдсан. Үүнтэй холбогдуулан “Гачуурт” ХХК-ийн босс Л.Чинбат олон нийтийн сүлжээгээр дамжуулан “Ирвэс хамгаалагч залуугийн хэргийг илрүүлэхэд хэрэгтэй мэдээлэл ирүүлсэн хүнийг хувиасаа 10 сая төгрөгөөр шагнаж урамшуулна” хэмээн мэдэгдсэн билээ. 

 

Тэгвэл Л.Чинбат Цензургүй багийн хийсэн "Биологч Лхагвасүмбэрэл агсны амь үрэгдсэн нууцын мөрөөр " нэвтрүүлгийг 5 сая төгрөгөөр шагнаж, урамшуулжээ. Тэрбээр Тост Тосон бумбын нурууг улсын хамгаалалтад авсан нь эхний үр дүн хэмээн үзэж, талийгаач залуугийн амь үрэгдсэн нууцын сэдвийг орхихгүй байхыг Цензургүй багаас хүсчээ.

 

Харин үлдсэн таван сая төгрөгийг Т.Лхагвасүмбэрэл агсны нэрээр байгуулсан санд хандивласан байна.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

k;lkp:
jhjhj
2018-03-27
Чинбат-д:
Шоу хийх яах вэ зээлээ тол
2016-04-26
Дорждэрэм:
Танд их баярлалаа. таниар бахархаж байна.
2016-04-26
Зочин:
Нэвтрүүлэг дээр нь асуусан шүү дээ. Их Хуралд дэвших үү? гэж. Аж ахуйгаа эрхэлж эрүүл хүнсээр ард түмнээ хангахад хувь нэмрээ оруулсан нь хүмүүст дээр байх болно. гэж хариулж байсан шүү дээ.
2016-04-25
Зочин:
Харахад л мэдэгдэх, сайхан Аав Ээжийн сайхан хүмүүжилтэй, зовлон үзсэн, мөнгөний үнэ цэнийг мэдэрсэн, улс орноо эрүүл хөрсний хүнс, эрүүл малын мах сүүгээр өөрийн хэмжээнд хангана. гэсэн зорилттой мундаг гэр бүл дээ. Цаашдын нь ажил амьдралд сайн сайхан бүхнийг хүсье.
2016-04-25
Балт:
Чинбат хархад андашгүйлдээ ..МОНГОЛ ТУЛГАТНЫ 100 ХОЙШ ЭЧНЭЭ ТАНИЛ БОЛСОН ..ДАЖГҮЙ ЗАЛУУ МАШ ХӨДӨЛМӨРЧ ХҮН ..ИИМ ХҮНЭЭ Л ДЭМЖИЖ НАЙДВАРТАЙ ТАТВАР ТӨЛӨГЧ .НИИГМИИН ХАРИУЦЛАГАТАЙ ИРГЭДИИН ТООГ НЭММЭЭР БНА ДАА
2016-04-25
zzz:
Iimerhyy 76 hyn mongoliin tord heregtei baina, meddeg hymyys heleerei,,,,ard tymen oorsdiin tanidag chadvarlag hymyyst helj baih heregtei,,,garahad ni zorig ogch demjih heregtei baina.
2016-04-25
зочин:
Энэ нөхөр Их хуралд дэвшихгүй юм байх даа. Төрд байвал хэрэгтэй хүн. Аав ээжийгээ дууриавал аюулын шударга хөдөлмөрч хүн бх ёстой. Гарч ирээд энэ баячуудаас огт өөрөөр ажиллаасай билээ.
2016-04-25
Зочин:
Нэвтрүүлэг дээр нь асуусан шүү дээ. Их Хуралд дэвших үү? гэж. Аж ахуйгаа эрхэлж эрүүл хүнсээр ард түмнээ хангахад хувь нэмрээ оруулсан нь хүмүүст дээр байх болно. гэж хариулж байсан шүү дээ.
Зочин:
Songuuliin PR
2016-04-25
242:
Жинхэнэ мужик байна, Сайн байнаа хэлсэндээ байх хэрэгтэй
2016-04-25