Малчин, Б.Булган хоёр яагаад холбогдчихов?

img

17 жилийн турш гэрч, хохирогч явсан С.Зориг агсны эхнэр Б.Булганыг цагдаагийнхан баривчилснаас хойш таван сар гаруйн хугацаа өнгөрлөө. Б.Булганыг анх хар тамхины хэргээр баривчиллаа гэж цуурсан. Улмаар С.Зориг агсны хэрэгтэй холбоотой гэсэн. Явсаар уг хэргийн сэжигтэн, яллагдагч болж хувирчээ. Төв аймаг дахь Урьдчилан хорих төвд очиж Б.Булгантай “хальт” уулзаад ирсэн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн ярьснаас харвал түүнийг маш чанд хяналтад хорьж шалгаж байгаа ажээ. Ц.Оюунгэрэл гишүүн Б.Булганы талаар энэ мэтийн мэдээллээ хэвлэлд ярихтай зэрэгцэн С.Зориг агсны хэргийн шалгалтын явцтай холбоотой барим тавим мэдээллүүд гэнэт цацагдаад эхэллээ. Энэ мэдээллээр Б.Булгантай хамт 2-3 хүнийг баривчилсан. Тэд хэргээ хүлээж эхэлсэн гэнэ. Тодруулбал зарим хэвлэлээр “...С.Зоригийн аллагад холбогдон баривчлагдсан хүмүүсийг Ш.Отгонбилэг агсны малчид байсан Арцмаагийн Ганхуяг, Жаагий хочит Содномдаржаа нар гэдгийг хэрэг үйлдсэн хутгаар нь нотолсон байна. Харин сүүлд нэмэгдэж ирсэн хэрэгт холбогдогч эмэгтэй, мөн тэдэнтэй хамт мал хариулдаг нэгэн бөгөөд хэргийн газраас үс нь олдсон. Үсний дээжийг Япон улсад шинжлүүлээд ДНК нь бүрэн нийлж байгааг баталжээ.

 

Одоогийн байдлаар сэжигтнүүд хэргээ хүлээчихсэн, С.Зоригийн эхнэр Б.Булгантай хамтарсан гэдгээ ч хэлээд байгаа гэнэ. Харин Б.Булганы тухайд өгсөн мэдүүлэг нь бусадтайгаа таарсан ч Их хурлын гишүүд ирэх тоолонд өөрчлөгдөөд байгаа” хэмээн бичиж байна.

 

Хачин юм шүү. Бүхэл бүтэн 17 жилийн турш сураггүй байсан алуурчид өнөө жил гэнэт гараад ирж. Алуурчин нь хөдөөний малчид байж. Тэд 1998 оны аравдугаар сарын 2-нд хөдөөнөөс орж ирээд С.Зориг агсныг онц хэрцгийгээр хөнөөчихөөд онц байдалтай ажиллаж байсан Монголын цагдаагийн суган доогуур чив чимээгүй гарч яваад мал дээрээ очоод хэвтчихсэн болж таарах нь. Бас хүн хөнөөсөн хутгаа өдийг хүртэл “хадгалж” байсан гэх.

 

Нөгөө талаар 1998 он гэдэг улс орон эдийн засгийн онцын өсөлт, эргэлтгүй ядруухан байсан үе. Тэр утгаараа малчид одоогийнх шиг том том жийп унаад хотоор зугаалж, байр сууц авч төвхнөөд байдаггүй байсан цаг.

 

Тэр тусмаа хотын төвд гэртэй, Монголын том улстөрчийг хөнөөх гээд гэрт нь отож суугаа малчид нэг л төсөөлөгдөхгүй байгаа юм. Бас нэг юм гэвэл тэр малчид яаж яваад С.Зоригийн эхнэр Б.Булгантай холбогдож, хань хамсаатан болж, үгсэж хуйвалдаад нөхрийг нь хөнөөнө гэж. Нөхрөө хөдөөний малчидтай нийлж хөнөөх ямар сэдэл Б.Булганд байх вэ? Энэ мэтийн логик муутай уялдаа ихтэй мэдээлэл олон нийтэд цацагдаад эхэллээ. Хэргийг илрүүлэх нь зүйн хэрэг. Монголын ард түмэн хүсч байгаа. Харин одоо бариад байгаа хүмүүс гэмт хэрэгтнүүд мөн болов уу.

 

Тэгээд ч Б.Булган саяхан УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийг очиж уулзахад “...Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад  өргөдөл бичсэн. Би хохирогч хүн. Намайг битгий золиослооч гэж хэлмээр байна. Намайг ингэж хэлж  байна гээд улчтөрчдөд дамжуулж өгөөч” гэсэн байгаа юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ОЧИР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Otgonbileg unexeer ter ueiin MAH aas torson mafi baisan sh dee
2016-04-27
Иргэн:
МАН-ын нэр төрийг иймэрхүү хэн ч үнэмшихгүй үлгэр зохиож унагаж сонгуульд ялагдуулна гэж тооцсон бол горьдсоны гарз
2016-04-26
Зочин:
Эр нөхрөө алаад байдаг сонин л юм Булганыг дарамталсан гэдэг нь ойлгомжтой
2016-04-26
Зочин:
Тэгээд яадаг юм хөдөөний халтарууд хүн алдаггүй юмуу. Харин хамгийн зэрлэг увайгүй хэрэг хөдөө гардаг юм тэнэг сэтгүүлч гуай.
2016-04-26
Д.Ганхуяг 99116570:
Зоригийг хэн хөнөөв гэдгийг ард иргэд сонирхож байгаа болохоос Булганыг сонирхож буй хүн алга. Иймд Зоригийг хэн алав, хэн захиалав гэдэг л сонин байна. Харин Булганы эрх нэрийн дор Зоригийг алсан эзнийг бүдгэрүүлэх гэсэн далд оролдлого байж болохыг иргэд сануулсаар байна.
2016-04-26
tsetseg:
Ard tumniig denduu doromjilj baigaa um bishuu? AN-iinhan geed bugdiig hamruulaad baih shaardlagagui Ene bol Elbegdorj , Bat-Uul hortoi holbootoi gedgiig ard tumen olon gil yarij baigaa .Olnii ug ortoi gedeg yaria baidag l daa.Huuliinhan ard tumnees araich uravchihmaargui l baimaar daa.
2016-04-26
зочин:
аймшиг , жирийн хүмүүсийг хэлмэгдүүлхээ зогсоогоочээ. оюун авгай дуугараач, ахынхаа нэрээр хичнээн ч олон жил дарга сайд хийж явж байна даа. ийм утгагүй юмыг хараад ахынхаа алуурчинг олж байна гээд сууж байгаа юм байх даа. ганчимэг сэтгүүлч энэ хэлмэгдлийн талаар бас нийтлэл бичсэн байсан. үхсэн хүн амилахгүйгээс хойш хүн хэлмэгдүүлж байхаар чадахгүй бол наад хэргээ хаагаачээ. бидний хэн маань ч ийм аймшигт хэлмэгдэлд өртөж болохнээ. юун ардчилал, хүний эрх вэ
2016-04-26
ИРГЭН:
ТАЙВАН АМГАЛАН ХҮЛЭЭЦТЭЙ ХАРЖ Л БАЙЯ.ШАЛГАЖ БАЙГАА ТАГНУУЛ ЦАГДААГААС ЮУ ДУУГАРААГҮЙ БАЙГАА БИЗДЭЭ.НААНА НЬ ХЭН НЭГНИЙГ ХЭРЭГТЭЙ БОЛГОЖ УЛС ТӨР ХИЙХЭЭ БОЛЬЁ.ҮНЭН ОЛДАХ БАЙЛГҮЙ ДЭЭ.
2016-04-26
Зочин:
199-д оны малчин хотод ирээд л ккк
2016-04-26
ZOCHIN:
Boliochee Ebe,Bat uul nar icheech,erh medel baigaa deeree ezniig ilruulsen bolj jujig tavihaa bolioch.Buruu yumnii uil lai ta nariin ur udamd negen tsagt irnedee
2016-04-26
zochin:
jaahan unevshihed hetsuu l ym olon jiliin daraa ter hutga ni garch ireed ter hutgiig neeren hun alsan hun uuriiguu barij uguh geed hadaglaad yavna gej baihuu harin bulgan hamsaatan baij magadgui l ym ter ued aluurchdiig harsan tsoriin gants hun bas huleed tavisan boolt ni udees bsan gee bizdee ter hun nuhruiiguu aluulj baihad duugui eserguutsel uzuuleegui geheer no toi baigaa bizdee aluurching medej baigaa tsoriin gants hun yah argagui bulgan ni bulgan shuu harin arai ter malchid bish baihaa hun alh geed hotod orj irdeg ain deerees barigdahgui olon Jil yavchihdag yasan mundag malchid ve gemeer ain aimar aluurchid barigdaad baihad
2016-04-26
Зочин:
Гэмээ цайруулахдаа жирийн нэг зовсон зүдэрсэн энэ эмэгтэйг золигт гаргах хэрэг байсийм болов уу даа. Тэнэг л биш бол нөхрөө алаад зогсож байна гэж байх уу
2016-04-26
зочин:
Энэ малчид яг захиалгат алуурчинтай кинон дээр гардаг шиг ажилласан болж таарч байна уу Нэг л итгэхгүй байна даа
2016-04-26
Зочин:
Ene heregt nuluu buhii uhsen hun hereg bolno gedgiig mash sain bodoj olj de.Odoo bas zarimiig ni heregten mun gej helmegduuleh ni ee yanaa.Yasan huniig alj duusdaggui amidaar ni ch alah gej bdag aimshig ve.Nugel ni hezee ilerch nimgereh boloo.Ur huuhed uldej bga heded ni tun ch muu da yana da yana
2016-04-26
Ee khuurkhuu:
Mongolchuud mindeee ene idsen uusan alsan talsan shalga gene shalgaad irkheer ene chin sain khun gene yasanch khamkhuul shig ard tumen yumbe medleg nimgenikhl baikhdaa
2016-04-26
зочин:
Энэ малчид яг захиалгат алуурчинтай кинон дээр гардаг шиг ажилласан болж таарч байна уу Нэг л итгэхгүй байна даа
zochin:
ene yanzaar bol AH songuulid yalahgui shuu huur dooshoo orloo
2016-04-26
Зочин:
МОНГОЛЫН МАЛЧИД ҮНЭН СУПЕР . ЦАГДААГААС ЖИЛ ЗУГАТСАН БАЙНА Ш ДЭЭ . ЮУН ОРОС ХЯТАДЫН ТАГНУУЛЫН АЛБАДУУД . ХАЖУУД НЬ ЖИЖИГДЭНЭЭ .
2016-04-26
зочин:
АН өөрсдөө хийсэн ажлаа хүнд чихэж байна даа, ард түмэн тэнэг биш шүү, малчин залуу хүн аллаа юу, тэгээд Булганы гарыг ГЯНДАН уяагаар уялаа юу тэ, Түмэн олон минь АН сонгуульд санал авах гэж хүн хэлмэгдүүлж байна, тэх тусам нь АН-аас нэг ч хүн бүү сонго
2016-04-26
Зочин:
АН өөрсдөө хийсэн ажлаа хүнд чихэж байна даа, ард түмэн тэнэг биш шүү, малчин залуу хүн аллаа юу, тэгээд Булганы гарыг ГЯНДАН уяагаар уялаа юу тэ, Түмэн олон минь АН сонгуульд санал авах гэж хүн хэлмэгдүүлж байна, тэх тусам нь АН-аас нэг ч хүн бүү сонго
2016-04-26
Зочин:
,
2016-04-26
зочин:
жоохон баримжаатай байж хүмүүсийг хэлмэгдүүлээсэй билээ өөрсдөө алчаад одоо болсон чинь малчин ч гэх шиг булган ч гэх шиг тийм л бсан бол тэр үед булганийг хорьж байцаах нь яасан юм
2016-04-26
зочин:
жоохон баримжаатай байж хүмүүсийг хэлмэгдүүлээсэй билээ өөрсдөө алчаад одоо болсон чинь малчин ч гэх шиг булган ч гэх шиг тийм л бсан бол тэр үед булганийг хорьж байцаах нь яасан юм
2016-04-26
zochin:
Otgonbileg agsan bas ene heregt hamaatai bolson uu yadaj nas barsan humuusiin yasiig undulzuulehee boliwol taarna amid humuusee yallaj chadahgui bolohoor argaa barj yawaa adgiin amitad l baina doo huurhii
2016-04-26
zochin:
odoo ene ulgert 5 nastai huuhed ch huurtahgui mongoliin ard tumniig arai gehed bur arai doosh hiij baigaa yum bishuu jaahan eruul saruul yum yarij bichij baiwal yaasiin be Bulagan tsoriin gants gerch udii boltol chimeegui baisan buh yum oilgomjtoi baisan ter uyed malgainii ezen Batuul Bulgan 2-g bariagui odoo yamar yumniihaa jujgiig tawiad baigaan zugeer baigaa 3 huniig bas helmegduulj baigaa yum u
2016-04-26
Зочин:
emegtei hunii nuuts sonirhol dood zindaanii eriin sex bool
2016-04-26
Зочин:
Монголын хуульчид юу ч хийж чадах юм байна. ШЕЗ ийн дарга нь хүн согтуу байхдаа дайрч алсан нөхөр. Ерөнхийлөгч түүнийг сонгосон. Нэг ч шүүгч эсэргүүцээгүй. Одоо Болимоор юм, Алийн болгон зоригийн хэргээр жүжиг тавих юм бэ?
2016-04-26
tsetseg:
Ard tumniig denduu doromjilj baigaa um bishuu? AN-iinhan geed bugdiig hamruulaad baih shaardlagagui Ene bol Elbegdorj , Bat-Uul hortoi holbootoi gedgiig ard tumen olon gil yarij baigaa .Olnii ug ortoi gedeg yaria baidag l daa.Huuliinhan ard tumnees araich uravchihmaargui l baimaar daa.