Эрч хүч бэлэглэдэг хүнсүүд

Канадын “www.remedist.net” сайт эрч хүч бэлэглэдэг хүнсүүдийн талаар нийтэлжээ.
Навч болон бууцай
Төмөр дутагдснаар хүн тамирдаж, хурдан ядардаг. Тиймээс та төмрийн бэлдмэл уухгүйгээр бүх төрлийн навчит ногоог хүнсэндээ хэрэглэж, эрч хүчээ сэлбээрэй. Бууцай бие махбодийн үйл ажиллагааг дэмжиж, нойргүйдлийг эмчилж, ой тогтоолтыг нэмэгдүүлдэг байна.
Өндөг
Насанд хүрсэн хүн өдөрт нэг ширхэг өндөг идэж, уургаа байнга нөхөж байх хэрэгтэй. Хэрвээ та хэт их ачаалалд орсон, толгой тань байнга өвдөх, гэнэт халуурах, хумс хугарах гэмтэх, нүд улайсан үед түүхий өндөг уугаарай. Энэ бүх асуудлыг өндөг шийдвэрлэх болно. АНУ-ын Иллинойс мужийн их сургуулийн профессорын явуулсан судалгаагаар Өндөгөнд их хэмжээний В витамин агуулагдсан болохыг тогтоожээ. В витамин нь цусны сахрын хэмжээг буруулдаг аж. Өндөг байнга хэрэглэдэг хүмүүс чихрийн шижингээр өвчлөх магадлал бага байдаг байна.
Үр тариа
Өглөөний цайг тогтмол уудаг хүний бие эрүүл бас эрч хүчтэй байдаг байна. Тиймээс та өглөөний цайг хэвшил болгох хэрэгтэй. Оюуны ачаалалд байнга ордог хүмүүс өглөөний цайн дээрээ боловсруулан үр тариа болон гурилан зүйл идэхийг зөвлөж байна. Үр тариа таныг өдрийг турш эрч хүчтэй байлгана.
Шоколад
Таны нойр хүрэхгүй, хурдан тамирдаж, ажил болон хичээлдээ сонирхолгүй болоод байвал хар шоколад идэхийг зөвлөж байна. Шоколад таныг эрч хүчтэй болгоно.
Тараг
Өглөө тараг ууснаар таны ходоодны үйл ажиллагаа сэргэнэ. Тараганд агуулагдсан амин дэмүүд хүний тархины үйл ажиллагааг сэргээдэг болохыг тогтоожээ.
Самар
Хэрвээ таны ой тогтоолд муудсан бол самар хэрэглэхийг зөвлөж байна. Самар оюун ухааныг дэмжигч юм.
Гадил
Гадил байнга идэхэд цусан дахь сахрын хэмжээг буулгаж, хэвийн түвшинд аваачдаг байна. Мөн чихрийн шижингээр өвчлөх магадлалыг буруулдаг байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ