Чернобылийн хохирогчдод хүндэтгэл үзүүлэв

Украины нийслэл Киев хотоос 130 км-ийн зайтай байрлах Чернобыль атомын цахилгаан станцын дөрвөн цогцолбор 1986 оны энэ өдөр гэнэт дэлбэрсэн билээ. Дэлбэрэлтийн улмаас их хэмжээний цацрагт идэвхт бодис алдагдсаны улмаас аврагчид хотын иргэдийг нүүлгэн шилжүүлжээ. Станцын үйл ажиллагааг бүрэн зогсоосон боловч ослын нөлөө 100 жил үргэлжилж болзошгүй АНУ-ын цөмийн эрдэмтэд мэдэгдсэн юм.
Украины эрх баригчид ослын дараа энэ өдрийг үндэсний гашуудлын өдөр болгон зарлаж, жил болгон амиа алдагсдад хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон билээ. Ослоор 32 хүн амиа алджээ. 2005 онд гаргасан НҮБ-ын тайланд “Ослын дараа 4000 орчим хүн өвнөөр нас барсан” гэж мэдээлсэн байна.
30 жилийн тэртээ болсон аймшигт өдрийг дурсан Киев хотын оршин суугчид амиа алдагсдад хүндэтгэл үзүүлж лаа асаан, гэрэлт зул хөөргөсөн тухай “TASS” агентлаг мэдээллээ. Уг арга хэмжээ Орос болон Беларусь улсад мөн зохион байгуулагджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ