23 тэрбум төгрөгийн зээлийн хүүг буурууллаа

Энэ сарын 22-ны өдрийн байдлаар банкууд 4479 иргэний 276.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авчээ. Үүнээс 1205 иргэний 5 хувийн хүүтэй 56.6 тэрбум төгрөгийн, 2548 иргэний 8 хувийн хүүтэй 169.7 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна.
Мөн энэ хугацаанд Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авсан 587 зээлдэгчийн 23.9 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8-иас 5 хувьд шилжүүлжээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ