“Шударга ёс” завсарлага авав

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэж байна. ҮХЦ дунд суудлын хуралдаанаар Сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэх иргэдийн маргааны хэлэлцэн, намын жагсаалтаар сонгох нь хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан юм.  Харин уг асуудлыг хэлэлцэх үед “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ “Манай бүлгийн хуралдаан болж байна. Бид өөр өөрсдийн байр сууриа илэрхийлэх үү. Нэгдсэн байр суурьтай байх уу гэдгээ шийднэ. Тиймээс завсарлага авч байна” гэлээ. УИХ-ын дарга З.Энхболд “Намууд Сонгуулийн хуулийн дагуу тавдугаар сарын 9-нд нэр дэвшигчдээ тодруулна. Тав хоногийн завсарлага авч болохгүй байна” гэсэн бол Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Нам, эвслийн бүлэг хуулиар тогтоосон хугацаатай асуудлыг харгалзан завсарлага авна” гэлээ. Гэхдээ УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулсан хууль Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдээгүй байгаа аж. Тиймээс одоогоор мөрдөгдөх эхлээгүй юм байна. УИХ-ын дарга “Завсарлага өглөө. Гэхдээ 5 хоногийн хугацаатай биш. “Шударга ёс” эвсэл бүлгийн хуралдаанаа шуурхай хуралдуулаад үдээс хойш ч хамаагүй асуудлаа оруулж ир” гэсэн юм.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ