Хэт даврагчдын автомашиныг дэлбэлжээ

Сирид цэргийн ажиллагаа явуулж буй Америк, Франц болон Британийн тусгай хүчин өчигдөр 17.00 цагийн орчимд Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн ачааны машиныг пуужингаар харваж, устгасан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг цэргийн ажиллагааг Францын “France 24” суваг шууд цацжээ.
Сирийн тагнуулынхан уг машинд их хэмжээний зэвсэг ачиж явсан хэмээн олон улсын цэргийн эвсэлд мэдэгдсэн байна. Машин Ракка хотноо байрлах баазад очихоор төлөвлөж байжээ. Тусгай хүчин машиныг зорьсон газартаа очихоос нь өмнө устгасан байна.
Дэлбэрэлтээр автомашин бүхэлдээ шатсан юм. Машинд жолоочоос гадна хоёр хүн сууж явжээ. Пентагон “Амиа алдсан хүмүүсийг хэт даврагчид байсан” гэж мэдэгджээ. Энэхүү үйл явдлын дараа хэт даврагчид твиттер хуудсаараа дамжуулан “Барууны чөтгөрүүдийн устгасан машин биднийх биш” гэж жиргэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ