Сайд чулуугаар шидүүлжээ

img

Грекийн Цагаачлалын бодлогын сайд Тег Яннис Музалас өчигдөр Лесбос арал дээр байрлах дүрвэгсдийн хуаранд очиж, нөхцөл байдалтай биечлэн танилцсан талаар “www.newsbomb.gr” мэдээллээ. Сайд “Та нар бидний шаардлагыг биелүүлэхгүй бол Турк руу албадан буцаах болно. Цаашлаад нутаг буцаах болно. Лесбос арал дээр дүрвэгсэд гэмт хэрэгт холбогдохыг хатуу хориглож байна” хэмээн хэлжээ.

 

Түүнийг ийнхүү хэлсний дараа дүрвэгсэд дургүйцлээ илэрхийлэн, сайд руу чулуу шидсэн байна. Дүрвэгсэд “Бид туйлдаж байна. Хүүхдүүд минь өвдөж байна. Ядахдаа бидний үр удмыг хил давуулаач” хэмээсэн байна.

 

Эмх замбараагүй байдлын улмаас сайд лагерийг орхин явж, тусгай хүчнийг илгээсэн байна. Тусгай хүчин даралттай ус, цахилгаан бороохой ашиглан жагсаалыг хүчээр тараажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bbbb:
Said ruu chuluu shidjee gj garchig hiij bolohgui yu setguulchee
2016-04-27