Хүйсийн найман нуурын тав нь ширгээд байна

Өвөрхангай аймгийн Уянга суманд Хангайн нурууны дунд галт уулын дэлбэрэлтээс үүссэн найман нуур байдаг. Үүний эргэн тойрны газрыг хамруулан 11.5 га талбайг 1995 онд Байгалийн дурсгалт газар гэсэн ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авчээ. Гэсэн ч одоогоор Хүйсийн найман нуурын гурван л устайгаа үлдэж бусад нь ширгэжээ. Хамгийн жижиг хоёр нуур нь эргээд сэргэхээргүйгээр бүрмөсөн ширгэсэн байна. Энэ талаар байгаль хамгаалах байгууллагууд, эрдэмтэн судлаачид дорвитой ажил хийгээгүй бөгөөд ширгэсэн шалгааныг нь ч олж тогтоогоогүй байгаа юм.
Т.ДАЛАЙ
Эх сурвалж:www.polit.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ