Жагсаалт мөрөөдөж, тойргоо мартагсад бажгадаж эхэллээ

img

2016 оны парламентын ээлжит сонгууль уг нь ирэх зургадугаар сард болох ёстой.  Гэвч сонгуулийн өмнө олон ч үйл явдал өрнөж, асуудал хаашаа ч эргэж мэдэхээр болчихлоо. Ердөө хоёр сар хүрэхгүй хугацааны дараа сонгууль болох ёстой байтал Үндсэн хуулийн цэц сонирхолтой шийдвэр гаргачихлаа. Сонгуулийн хуулийн зарим зүйл заалт Үндсэн хуулийг зөрчсөн гэж.


Үүнээс болоод сонгууль жижиг мажоритараар явж магадгүй болчихлоо. Гэхдээ жагсаалт гэж байхгүй болчихвол жижиг намуудад халтай. МАХН-аас эхлээд өнгөрсөн сонгуулиар олон гишүүн ялсан үр дүнгээ баталгаажуулж чадахгүй дээрээ тулна. Тийм болохоор эсэргүүцэж эхэллээ. Ингэсээр яваад сонгууль хойшилж ч байж магадгүй нь. Ер нь хойшлуулах сонирхол зарим хүнд байгаа л бололтой. Тийм ухуулга сурталчилгааг ч бага багаар хийж эхэллээ.

Гэхдээ энэ бүх үйл явдлын дундуур жагсаалтад орно гэж бодоод, тойргоо хаячихсан, нутгаа мартчихсан, иргэдээ орхичихсон байсан улстөрчид бажга харайж эхлэв бололтой. Ерөнхийдөө сонгууль хойшилдоггүй юм гэхэд систем нь өөрчлөгдөж, жагсаалт алга болох магадлал өндөр байна. Хоёр том нам нэр дэвшигчдийнхээ нэр хүндэд найдахаар шийдэж, холимог тогтолцоог “халах”-аар шийдчихэж гээд дүгнэчихвэл нэг их холуур зөрөхгүй байх. МАН гэхэд дөрөвхөн жилийн өмнө хөөж явуулсан гишүүнээ эргүүлж авч, гишүүнчлэлийг нь сэргээж байгаа нь хүний нэр хүнд ашиглах гэснийх. Нөгөө талаар жижиг мажоритар болгож, Улаанбаатар хотод мандат нэмэхээр аль хэдийнэ тохироо хийчихсэн гэх мэдээлэл ч яваад байгаа.

Гагцхүү өнөөдөр, маргаашийн чуулганаар Цэцийн дүгнэлтийг УИХ-ийн гишүүд хүлээж авах нь уу, үгүй юу л гэдэг байна. Зарим жижиг намын бүлэг энэ асуудлаар завсарлага аваад эхэллээ. Жагсаалтыг арчихгүй гэж л зүтгэж байгаа санаа байх л даа, хөөрхийс. Гэхдээ хоёр том нам хүч түрээд шийдчихэд жижгүүд яаж ч хашгираад тэдний тоглосон хөгжмийн аяыг давж гарахгүй байлгүй дээ.

Ер нь нөхцөл байдал жагсаалтыг арчих шинжтэй болчихлоо. Тиймээс жагсаалт мөрөөдөж байсан нөхдүүд одоо тойргоо булаалдаж эхлэв бололтой. Тэртээ тэргүй тойрогт үзнэ гээд, эртнээс нүхээ малтаж байсан нь ч яахав. Харин жагсаалтад орно гээд, хэнд ч хамаагүй тойргоо найр тавьж, намд өгөх мөнгөө бэлдээд сууж байсан хүмүүст бол ёстой л хар дарсан зүүд болж хувирлаа. Юун намын даргад хайр зарлах. Одоо ард түмэндээ хайр зарлаж, үлдсэн жаахан хугацаанд тойрогтоо очоод, сунаж мөргөхгүй бол болохоо больж байх шиг байна. Ёстой хошин шогийн л юм болох нь дээ, хөөрхийс.  Ойрдоо тойрог руугаа харайлдах улстөрчдийн тоо ч эрс өсч магадгүй шинжтэй.

Дээрээс нь жагсаалтад орно гээд залууст тойргоо найр тавьсан томчууд эргэж боргох ч шинж ажиглагдаж байна. Гэхдээ бүр нэг мандаттай жижиг мажоритар болчихвол аймаг даяар явахгүй, 2-3 сумаар л давхина шүү дээ. Тийм болохоор өөрийн өрсөлдөх магадлалтай сумдууд руу том машинаа хөлөглөн давхихаар бэлтгэж байгаа нөхдүүд ч олон байгаа байх. Гагцхүү өнөөдөр, маргаашийн чуулганаар Цэцийн дүгнэлтийг УИХ-ийн гишүүд хүлээж авах нь уу, үгүй юу л гэдэг байна. Зарим жижиг намын бүлэг энэ асуудлаар завсарлага аваад эхэллээ. Жагсаалтыг арчихгүй гэж л зүтгэж байгаа санаа байх л даа, хөөрхийс. Гэхдээ хоёр том нам хүч түрээд шийдчихэд жижгүүд яаж ч хашгираад тэдний тоглосон хөгжмийн аяыг давж гарахгүй байлгүй дээ.

Тиймээс жагсаалтад найдагсад тойргоо жаахан тойлохдоо бэлтгэж байсан нь дээр байлгүй дээ.

 

Эх сурвалж: www.mminfo.mn
Н.Болд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
jagsaalt batalj 92 undsen huuld sanamsargui zasvar orson bn
2016-04-27
Зочин:
dundaa neg neg neg toirogtoi
2016-04-27