БХ-ын сайд Ц.Цолмонгийн зөвлөхийг саатууллаа

img

Авлигатай тэмцэх газраас Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн Нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Ж.Алтансүхийг сонгон шалгаруулалт зарласан тендертэй холбоотойгоор саатуулжээ.

 

Түүнийг иргэн М-ээс энэ сарын 25-ны өдөр хээл хахууль авсныг үйлдэл дээр нь илрүүлж, эрүүгийн 201601000081 дугаартай хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. 

 

Ж.Алтансүхийг дээрх хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасны дагуу сэжигтнээр тооцон, цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байна. 

 

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн найз, хууль бусаар албан тушаалд томилогдсон гэх мэтээр багагүй хэл амд өртөөд байсан Ж.Алтансүх ийн авлигын хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж эхэллээ.

 

В.Бат

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЦОЛМОН САЙД:
ЦОЛМОН САЙДЫН БҮХ ТОМИЛГООГ НЬ ШАЛГАХ ЁСТОЙ. ДАН МӨНГӨӨР ШИЙДЭГДСЭН ГЭЖ ХАРДАЖ БАЙНА.
2016-04-28
Иргэн:
БХЯ г татан буулгаж хилийн цэрэг онцгойгоо сайжруулах хэрэгтэй
2016-04-28
irgen:
Mongol ulsig avilgalchidaas angijruulah gaviyatai uilsed tani amjilt husiye. Eh ornoosoo urvasan hulgaichuudiig hatuu tseerluultugei.
2016-04-28
ОФИЦЕР:
Тэгнээ тэр...Цолмон гэгч МАХН-ын сувдаг өвгөн тэр Алтансүх гэгч цэргийн алба ч хааж үзээгүй барилгачинг гаднаас дагуулж ирээд бэлтгэгдсэн хурандааг гааадад явж байх хойгуур нь албан тушаалыг нь хулгайлж суулгасан юм....Ингэж л авилга авахуулах гэж, бас төрийн тусгай байгууллагыг гутаах гэж зориуд хийж байгаа Цолмонг шийтгэх нь зүйд нийцнэ......Бодит баримтыг дараах линкээс үзээрэй httpwww.zaluu.comreadd402ag
2016-04-27
МАХН аюул:
Та нар идэж цадах болооогүй юу. МАН аюул
2016-04-27