Төрийн албан хаагчид хоёр өдөр ажиллана

img

Венесуэлийн төрийн албан хаагчид даваа, мягмар гаригт ажиллаж бусад өдөр нь амрахаар болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Ийнхүү төрийн албан хаагчид олон өдрөөр амарч буй нь эрчим хүчний хэрэглээг буруулахын тулд” хэмээн Дэд ерөнхийлөгч Аристобуло Иструс мэдэгдсэн байна.

 

Эрх баригчид өнгөрсөн баасан гаригийг амралтын өдөр болгож, цахилгааныг хязгаарласан билээ. “Эрчим хүчний хямралыг даван туулахын тулд энэ бүхэн үргэлжлэх болно”  хэмээн Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгджээ. Мөн цэцэрлэг болон бага сургуулийн үйл ажиллагааг зогсоож, дунд, ахлах болон их сургуулийн хичээлийг 10-16 цагийн хооронд оруулахаар шийдвэрлэсэн аж.

 

“Эль Гури” усан цахилгаан станцын дэргэдэх усан сангийн усны түвшин өмнө нь байгаагүйгээрээ багассан нь эрх баригчдыг айлгаж буй юм. Эрчим хүчний сайд Луис Мотта Домингесс “Улсдаа хамгийн томд орох уг цахилгаан станцын ус ийнхүү доошилж байгаа нь Венесуэлийн гэрэлт ирээдүйг харанхуйлж байна. Станц хэвийн ажиллах хүртэл ард түмэн минь хүлээцтэй байх учиртай” гэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ