Обамаг алсын хараагүй удирдагч гэв

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр намын сунгаанд өрсөлдөж буй Дональд Трамп өнөөгийн Ерөнхийлөгч Барак Обамаг алсын хараагүй удирдагч хэмээн мэдэгдсэн талаар “CNN” агентлаг уламжлав. Трамп “Обамагийн гадаад бодлого бүхэлдээ сүйрсэн. Энэ эрхэм АНУ-ын нэр хүндийг унагаасныхаа төлөө шийтгэл амсах ёстой. Түүний хийсэн болгон бүтэлгүйтдэг. Алсын хараагүй хүний хийсэн бүхэн бүтдэггүй. Удирдагч хүн бусдаас илүү хурдан сэтгэж, эх орондоо хэрэгтэй шийдвэр гаргадаг байх ёстой. Обамагийн төр барьсан хугацаанд Америкийн эдийн засаг шалдаа унаж, ажилгүйдэл газар авсан” гэж мэдэгджээ.
Обамагийн алсын хараагүй шийдвэрээс бол Ойрхи Дорнодын хямрал хяналтаас гарсан хэмээн тэрбээр мэдэгдээд “Би Ерөнхийлөгч болбол энэ бүхнийг зогсоох болно. Цэргийн ажиллагаа бус тусламж тэр улсуудад хэрэгтэй. Мөн Обамагаас болж Оростой харилцах харилцаа муудсан” гэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ