Зам тээврийн ослоор найман хүүхэд энджээ

img

Замын цагдаагийн газар, Монос групп, нийслэлийн Боловсролын газартаа хамтран "Санитас-54" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилготой уг хөтөлбөр бүтэн жилийн турш хэрэгжих аж. 

 

Энэ оны эхний гурван сарын байдлаар  улсын хэмжээнд найман хүүхэд зам тээврийн ослын улмаас эндэж, 37 хүүхэд гэмтэл авсан байна. Харин өнгөрсөн оны эхний улиралд 10 хүүхэд нас барж, 44 хүүхэд гэмтэж байсан аж. Энэ оны үзүүлэлт буурсан дүнтэй гарч байгаа ч энэ нь хангалттай хэмжээ биш гэдгийг ЗЦГ-ын Олон нийттэй харилцах тасгийн ахлах, цагдаагийн хошууч Ж.Энхбат хэлж байна. 

 

Тиймээс зам тээврийн ослын хор уршгийг олон нийтэд таниулах, эцэг эхийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зүй ёсны шаардлагыг дагуу "Санитас-54" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна. 

 

Улсын хэмжээнд 2015 онд хүүхэд өртсөн зам тээврийн 1 112 осол бүртгэгдэж, 1143 хүүхэд өртсөний 54 нь нас барж, 1089 нь гэмтэж, бэртжээ. 

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ