Түрээслэгчдийг тодруулах цахим сугалаа 14.00 цагт эхэлнэ

Буянт-Ухаа 2 хороололд байр түрээслэх иргэдийн материалыг ТОСК хүлээн авч, шаардлага хангасан 2376 хүнийг сугалаанд оруулахад бэлэн болжээ. Түрээслэгчдийг тодруулах цахим сугалаа өнөөдөр 14.00 цагт явагдана. Сугалааны явцыг ШӨХТГ, БХБЯ, бүртгэлд хамрагдсан иргэдийн төлөөлөл хянаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулж, олон нийтэд хүргэх аж.
Буянт-Ухаа 2 хороололд 350 айлын 50 хүртэлх мкв-тай орон сууцуудыг иргэдэд түрээслүүлэх юм.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ