Эмчид хариуцлага тооцох заалтыг өөрчлөх санал хүргүүлэв

Эмч, эмнэглгийн ажилтнууд Эрүүгийн хуулийн тодорхой заалтыг эсэргүүцэж, "Шоронгийн хуулиа тат" хэмээн төв талбайд жагсаал хийсэн. Тэд эмч нарын гэм бурууг эрүүгийн биш иргэний хуулиар шийдэх ёстой хэмээн хуулийн заалтыг өөрчлөхийг шаардаж буй юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Нямдорж,З.Баянсэлэнгэ, Д.Сарангэрэл нар хамтран, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах төслийг санаачилж, санал авахаар Засгийн газарт хүргүүллээ. Уг төсөлд эмч нарыг мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбон 20-80 сая төгрөгөөр торгох эсвэл 2-8 жил хорих ял шийтгэх заалтыг олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөх саналыг оруулжээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ