Бага насны хүүхэд түймэр тавьжээ

өчигдөр бага насны хүүхэд ууланд түймэр тавьсан хэрэг гарчээ. “Зүүн салааны ууланд түймэр гарч байна” гэсэн мэдээлийн дагуу онцгойгийн албан хаагчид очиход Байшинтын уулын орой хэсгийн 2 га орчим өвс шатаж байсныг унтраажээ. Уг галыг 9 настай эрэгтэй хүүхэд шүдэнзээр тоглож байгаад гал алдсаныг эд мөрийн баримтаар тогтоож шалгаж байна.
Мөн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн 1 га газрын шар өвс шатаж, тэнд ургуулж байсан чацаргана, үхрийн нүд, хайлаас модны нийт 800-гаад орчим суулгацын доод хэсэг шатжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ