Туркт халдлага болжээ

img

Туркийн Бурса хотын “Улу” гэх эртний сүмийн дэргэд амиа золиослогч этгээд өөрийгөө егүүтгэсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Амиа золиослогч этгээд эмэгтэй гэнэ. Дэлбэрэлтээр 20 гаруй хүн шархдсан байна. Халдлагын дараа цагдаагийнхан 15 этгээдийг баривчилж, мэдүүлэг авч эхэлжээ.

 

Дотоод хэргийн сайд Эфкан Ала “Халдлагын цаана хэн байгааг тодруулахаар ажиллаж байна. Цагдаагийнхан шуурхай ажиллаж, халдлагатай холбоотой 15 этгээдийг баривчилсан. Тун удахгүй бүх зүйл тодорхой болно” гэж мэдэгдсэн байна.

 

“Одоогоор баригдсан этгээдүүд ямар нэгэн шашин болон зэвсэгт бүлэглэлтэй холбоотой эсэхийг тогтоогүй байгаа” хэмээн Туркийн “CNN” телевиз мэдээлжээ.

 

Туркийн томоохон хотуудад энэ он гараад тав дахь удаагаа халдлага гарч байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ