АТГ-ын шалгалтад Замын-Үүдийн гаалийнхан унажээ

img

Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг Замын-Үүд дэх Гаалийн газрын бүтэц, орон тоо, томилгоо, цалин хөлс, урамшуулал, ажлын хуваарь, үнийн судалгаа, сахилга, хариуцлагын асуудал, гаалийн газрын хяналтын бүс, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн хяналт зэрэгт үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллажээ. 

 

Ийнхүү ажиллах үед, гаалийн улсын байцаагч, иргэн, үйлчлүүлэгч нартай уулзаж ярилцах явцад анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлагатай хэд хэдэн асуудал байв. Тухайлбал, томилгоонд улс төрийн нөлөөлөл их, сургалт дадлагажуулалт, мэргэшүүлэх ажлыг сайтар хийхгүй бол төлөвшөөгүй, бэлтгэгдээгүй, туршлага чадваргүй хүмүүс томилогддог, ажил хэрэгч, шударга, зарчимч ажилтан олон байгаа ч өсч дэвжих, албан тушаал дэвших тогтолцоонд ноцтой гажуудал үүссэн байна. 

 

Ажлын хэсгийнхэн тус гаалийн газрын хяналтын бүсүүдэд очиж, ажлын нөхцөл байдалтай танилцах үедээ ажиглалт хийжээ. Чингэлэг шалгах рентген тоног төхөөрөмжийн хяналтын хэсэгт ажиллаж буй байцаагч нарын хувьд рентген техникийн чиглэлээр нарийн мэргэшсэн боловч урьд өмнө нь өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүний нэр төрлийг өөрчлөн мэдүүлэх замаар мэдүүлгийн зөрчил гарч байсан удаатайг Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийнхэнд эх сурвалж мэдээлжээ. 

 

Түүнчлэн суудлын тээврийн хэрэгслийн болон зорчигчийн гарах чиглэл, ачааны тээврийн хэрэгслийн орох, гарах чиглэл, төмөр замын рентгений хэсэг, Өртөө-2 хэсэг, “Э-транс” ХХК-ийн байр, МЧ-1, МЧ-2 хяналтын хэсэгт тус тус ажилласан байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ajil:
GAALI UNASAN AN-Bas unasa
2016-04-30
Shalga shalga bas dahin shalga:
Mergejliin hyanaltiig odoo oruulaad neg uzeerei ! Gehdee Mergejliin hyanaltad shudraga hun barag l uldeegui dee! Bugd l awilgachid, hahuulchid bolson baina lee!
2016-04-30
kkkk za surteishd:
ZA ALI ERYNII L BUGD HULGAICH NAR SHD ZAHIIN CHAVGANTS MDNE DEE .BI GAALID AJILDAG GJ YARIH YUM BOL HUMUUS JINHENE HULGAICH L GJ OILGODOG SHD EE SURTEIN KKK TGED GAALIINHNIIG ODOO L MDEJ BGAMU ZA ZAILAA . BUYNIIG GARGANA BUZARIIG ORUULNA KK ATG ODOO L MDEJ BGA NI HARAMSMAAR
2016-04-30
IRGEN:
BAYRTSOGTIIG SHALGAACH
2016-04-29
shalga:
gaalinhan bugd hulgaich luivarchid.
2016-04-29
эмч:
Эрүүл мэндийн байгууллагуудын бүтэц, орон тоо, томилгоо, цалин хөлс, урамшуулал, ажлын хуваарь зэрэгт АТГ-аас яг ийм шалгалт хийж болдоггүй юм уу. Манай аймгийн ЭМГ-т маш их илүү орон тоо байна даа. Гэхдээ мэргэжлийн хүн ажлаа хийдэг бол ч болох л байх. Мэргэжлийн бус хүмүүс зүгээр л цалин авч суудаг
2016-04-29
Zochin:
4zug 8zovhist baigaa buh gaaliudiig shalga.Ih um garna da
2016-04-29