Улаанбаатарт хур тунадас орно

img

Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд:

 

Нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө  нутгийн өмнөд хэснээр секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

 

ТӨВИЙН АЙМГУУЫН НУТГААР:  Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 

 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийнбаруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан байна.

 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 8-10 градус дулаан байна.

 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө ихэнх, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дорноговийн нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 8-13 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 8-10 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ