Үс засуулахад тохиромжгүй

Гурван хөх мэнгэтэй харагчин хонь өдөр. Хаврын адаг хар луу сарын гурван хөх мэнгэтэй харагчин хонь өдөр Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ Наран ургах, шингэх: 05.40-20.05 Барилдлага:
Аргын тооллын 5 сарын 1, Адъяа гараг. Билгийн тооллын 24, Тооно одтой, харагчин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 40 минутад мандан, 20 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ