Улаанбаатарт 14 хэм дулаан

img

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нийт нутгаар цаг агаар тогтуун байна.

 

2016 оны тавдугаар сарын 02-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн  уулархаг нутгаар 5-10 хэм, говийн бүс нутаг болон Дорнод Монголын тал нутгаар 13-18 хэм,  бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ:   Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 12-14 хэм дулаан байна.

 

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 1 хэм хүйтэн, харьцангуй чийг 85 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ