Жагсагчид бууж өгчээ

Иракийн шийтийн шашныхан иргэдийг өдөөн турхирч Засгийн газрын эсрэг жагсаал зохион байгуулсан билээ. Жагсагчид энэ амралтын өдөр Багдад хотын хамгаалалттай бүс рүү халдаж, парламентын ордон, гишүүдийн амьдардаг хороолол болон АНУ-ын Элчин сайдын яамны байр руу халдсан билээ. Ногоон бүсэд халдсанаас болж Багдад хотноо онц байдал зарласан юм. Армийнхан жагсаал зохион байгуулагчдыг баривчилсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Уг үйл явдалтай холбогдуулан ногоон бүсэд нэвтрээд байсан жагсагчид бууж өгч, эзэлсэн газраа чөлөөлж эхэлжээ.
Ерөнхий сайд Хайдер аль Абади жагсаалд оролцсон бүх хүнийг баривчлахыг даалгасан байна. Жагсагчид парламентын гишүүдийг авлига авдаг хэмээн буруутгаж, огцрохыг шаардсан билээ. Багдад хотын жагсалтай зэрэгцэн хотын захад амиа золиослогч этгээд халдлага үйлдэж, 33 хүн амиа алдаж, 55 хүн шархтжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ