Нацистуудыг эсэргүүцэв

Германчууд өчигдөр зохион байгуулагдсан “Alternative for Germany” намын хурлыг таслан зогсоохын тулд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан талаар “AFP” агентлаг мэдээллээ. Тус намын бага хурал Штутгарт хотноо зохион байгуулагдсан юм. Жагсагчид намын байрны гадна “Нацистууд зайлцгаа. Дүрвэгсэд үлдэж, харин нацистууд үлдэх ёсгүй” хэмээн хашгирч байжээ.
Жагсаалд 1000 орчим хүн оролцсон бөгөөд тэд хуралд оролцохоор ирсэн хүмүүсийн замыг хаахаас гадна намын өндөр албан тушаалтнуудын машин дээр зураг зурж танхайрчээ. Мөн хэсэг жагсагч шатаж буй машины дугуйг намын байр руу оруулахыг завджээ. Цагдаагийнхан жагсаалыг тараахын тулд нулимс асгаруулагч хий болон хийн буу ашигласан байна. Уг үйл явдлын үеэр 400 орчим хүнийг баривчилжээ.
“Alternative for Germany” нам канцлер Ангила Меркелийн дүрвэгсдийн бодлогыг эсэргүүцдэг юм. Тус намын дарга Фрауке Петри өмнө нь “Дүрвэгсэд тун удахгүй биднийг барьж идэх байх. Тиймээс бид өмнөх түүх шигээ хүчирхэг болох ёстой” хэмээн мэдэгдсэн нь иргэдийг дургүйцлийг төрүүлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ