“Нүүдэлчин заан” сургуулилт явагдаж байна

Монгол, Энэтхэг хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцааг бэхжүүлэх зорилго бүхий 11 дэх удаагийн "Нүүдэлчин заан" цэргийн хамтарсан сургуулилт 2016 оны дөрөвдүгээр сарын 26-наас эхэллээ. Манай улсад ирэх сарын дунд үе хүртэл үргэлжлэх энэхүү сургуулилт нь НҮБ-ын мандатын дор босогчидтой болон терроризмтэй тэмцэхэд хоёр улсын цэргийн хүчний хооронд харилцан ажиллагааг хөгжүүлэхэд чиглэж байгаа юм. Уг ажиллагаанд Энэтхэгийн зэвсэгт хүчний "Кумаон" цэргийн хорооны ангийн албан хаагчид болон хоёр хүний бүрэлдэхүүнтэй ажиглагчдын баг оролцож байгаа бол Монголын Зэвсэгт хүчнээс нийт 60 албан хаагч уг сургуулилтад оролцож байгаа юм байна. Босогчид болон террористуудтай тэмцэхийн тусгай ажиллагааны хээрийн сургуулилт хийснээр сургуулилалт өндөрлөхөөр төлөвлөжээ. Энэтхэгийн цэргийн бие бүрэлдэхүүн дараах ажиллагаанд оролцож өөрсдийн туршлагаа хуваалцах юм. Тухайлбал хүн барьцаалагдсан тохиолдолд барилгад нэвтрэн орох техник, зам нээх, хөдөлгөөнт шалган нэвтрүүлэх цэгүүдийг байгуулах, тагнуулын мэдээлэл цуглуулах болон дэлбэрэх төхөөрөмжийг аюулгүй болгох дасгал сургуулилалтыг хийж гүйцэтгэнэ. Үүний зэрэгцээ, сургуулилалтад оролцогчид гардан тулаан, олсоор буух мэргэжлийн арга техник, туршлагаасаа хуваалцаж, спортын хэд хэдэн арга хэмжээнд хоёр долоо хоногийн хугацаанд оролцох юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ