“Эрчим” улирлын гурав дахь цомоо өргөлөө

img

 

Өнгөрөгч жил “Хүрхрээ дээд лиг”, МХБХ-ны “холбооны цом” тэмцээнүүдэд түрүүлсэн “Эрчим” өнөөдөр “ФЦ Улаанбаатар” клүбтэй “Супер цом”-ын тоглолтыг МХБХ-ны ногоон талбайд хийлээ. Жилд ганц болдог энэхүү тоглолтыг шүүхээр олон улсын /FIFA/ зэрэглэлтэй дөрвөн шүүч ажилласан. Мэргэжилийн тамирчид бүтэн жилийн хөдөлмөрөө лигийн тэмцээн дээр харуулан, сонирхогчдын багууд дээд лигт дэвшихийн төлөө чадах бүхнээ хийх талбайн улиралын нээлт болгон “Супер цом”-ын тэмцээн явагддаг уламжлалтай.

 

Энэ удаагийн цомын тоглолтын өмнө ФЦ Улаанбаатар 2015 онд хоёр ч цомын төлөө өрсөлдөж ялагдсан Эрчимийг ялах даалгавартай байсан.

 

 

Тэдний даалгаварыг улам хүндэрүүлж, лигийн аваргуудын 7 дугаартай Ц.Энхтөр 16 дахь минутад тооны харьцааг нээсэн. Өнгөрсөн улиралд хэд хэдэн тоглолтыг сэлгээний суудалаас эхлүүлсэн тэрбээр 27’ минутад хоёр дахь гоолоо оруулж, дасгалжуулагчийнхаа итгэлийг дааж чадлаа. Нүд ирмэхийн зуурт хоёр гоол алдсан “нийслэлчүүд” өөрсдийн зорилогыг гүйцэлдүүлэх доривтой довтолгоон өрнүүлж чадахгүй байсаар 33 дахь минутад дахин нэг гоол алдсан.

 

Энэхүү гоолыг Хүрхрээ лигийн шилдэг хамгаалагч, 2015 оны бэлгэдлийн шигшээ багт багтсан залуу тамирчин Г.Төгөлдөр чөлөөт цохилтоос хөндлөвөөс ойсон бөмбөгийг нэмж оруулсан.

 

 

Цагаан өмсгөлтнүүдийн гоолын тоо үүгээр дууссангүй эхний үе өндөрлөхөөс таван минутын өмнө 5 дугаартай Т.Мөнхбаатар баруун жигүүрээс эхлүүлсэн довтолгоогоо өөрөө дуусгаж, нэгдүгээр хагас 4:0-ээр өндөрлөсөн.

 

Эрчим сайн тоглолтоо хоёрдугаар үед ч үргэлжилүүлсээр 57 дахь минутад 10 дугаартай М.Төгөлдөр 20 орчим метрээс Г.Билгүүний хаалгыг мялаасан. Япон легонерь И.Шута 79 дэх минутад тоглолтыг эцсийн цэгийг тавьсанаар “Эрчим” өрсөлдөгчөө 6:0-ээр буулган авлаа.

 

Тус тоглолтын шилдэг тоглогчоор, нэг гоол, гоолын дамжуулалтыг толилуулсан М.Төгөлдөр шалгарав. Ингээд 2011 оноос хойш зохиогдсон “Супер цом”-ыг “Эрчим” клүб тав дахь удаагаа өөрсдийн болголоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ