Зика вирус Бразилд заналхийлж байна

img

“Бразилийн ирээдүйд зика вирус заналхийлж байна” хэмээн тус улсын тэргүүлэх зэргийн эрдэмтэд хамтарсан мэдэгдэл хийх үеэрээ мэдэгджээ. Шумуулаас хүнд халддаг уг вирусын халдварын улмаас тус улсад 5400 гаруй жижигхэн толгойтой хүүхэд мэндлээд байна.

 

Судалгаагаар улсын хэмжээнд жирэмсэн эмэгтэйчүүдийн нэг хувь нь халдвар авчээ. Өнгөрөгч долоо хоногт мэндэлсэн 100 хүүхэд тутмын нэг нь халдвартай мэндэлжээ.

 

ДЭМБ-аас тооцоолсноор “Бразилд халдвар авсан байх магадлалтай 1-2 сая хүн бий” гэсэн байна. Харин энэ оны эцэс гэхэд халдвар авсан хүний тоо хоёр тэрбумд хүрнэ хэмээн санууллаа.

 

Өнөөг хүртэл зика вирусын эсрэг вакциныг гарган аваагүй. АНУ, Британийн эрдэмтэд вакцин гаргаж авахаар ажиллаж буй ч хараахан үр дүнд хүрээгүй байна. АНУ-ын Эрүүл мэндийн яам өнгөрсөн сарын эхээр зика вирус сэтгэцэд нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоожээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
үй олноор хөнөөх биологийн зэвсэг гэж энэ байх даа
2016-05-02